Габриэль хар салхины улмаас Шинэ Зеланд улс их хэмжээний хохирол амсаж, 10,000 гаруй хүн гэр орноосоо дайжиж, дор хаяж дөрвөн хүн нас баржээ.
Цагдаа нар сураггүй болсон хүмүүсийн талаар 1,440 гаруй мэдээлэл хүлээн авсан байна.
Хар салхины дараах эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байх үед лхагва гарагийн орой нийслэл Веллингтонд газар хөдлөлт бүртгэгджээ. 6.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь газрын гадаргаас 80 км-ийн гүнд болсон байна. Одоогоор хохирлын талаар мэдээлэл хийгээгүй байна.
Хойд арлын зарим хэсэгт эрчим хүч, харилцаа холбоо тасарсан хэвээр байгаа нь хохирлыг үнэлэх эсвэл тусламж хэрэгтэй хүмүүст хүрэхэд хүндрэл учруулсаар байна.
Зам, байшингууд үерт автсан бол тус улсын гол замууд хөрсний нуралт, эвдрэлээс болж хаагджээ. Нэг шөнийн дотор 80,000 орчим айл өрхийн цахилгааныг сэргээсэн ч лхагва гарагийн оройн байдлаар 160,000 орчим айл цахилгаангүй хэвээр байна.
Лхагва гарагийн орой аврагчид үерийн улмаас байшингийн дээвэр дээр гацсан олон зуун хүнийг аварчээ. Зарим тохиолдолд үерийн ус байшингийн хоёр дахь давхарт хүрсэн байсныг батлан хамгаалах хүчин мэдэгдэв.
Тус бүс нутагт амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж Онцгой байдлын яамны сайд Киран Маканулти анхааруулсан байна.
Ойролцоогоор 10,500 хүн гэр орноосоо дайжсан гэж мэдээлж байгаа ч холбоо барих боломжгүй бүс нутгуудыг харгалзан үзвэл энэ тоо нэмэгдэж магадгүй гэв.
Шархадсан хүмүүсийн тоо, нурсан байшин барилгын тоо тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: The Guardian

#Габриэль хар салхи, #Шинэ Зеланд,