Хойд Солонгос 2000 оноос хойш анх удаа цэргүүдийнхээ өдөр тутмын хоолны хэмжээг бууруулсан тухай Өмнөд Солонгосын “DongA Ilbo” сонин лхагва гарагт Өмнөдийн өндөр албан тушаалтнаас иш татан мэдээлжээ.

Мөн хоёрдугаар сарын сүүлчээр Умардын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн нам хөдөө аж ахуйн асуудлаар яаралтай хуралдахаар төлөвлөж байгааг Хойд Солонгосын төрийн мэдээллийн “KCNA” агентлаг хоёрдугаар сарын 6-ны өдөр мэдээлсэн байна.

Хойд Солонгос ийм ээлжит бус хурал зарлах нь ховор тохиолдол бөгөөд энэ нь Пхеньян хүнсний ноцтой хомсдолд орсноо бодитоор хүлээн зөвшөөрч буй хэрэг гэж Өмнөд Солонгосын нэгдлийн яам мэдэгдэв.

Өнгөрсөн сард АНУ-д төвтэй “38 North” хяналтын бүлэг Хойд Солонгосын хүнсний хүртээмж хүний хоол хүнсний хоногийн хэрэгцээг хангаж чадахааргүй хэмжээнд хүрсэн нь 1990-ээд оны өлсгөлөнгөөс хойших хамгийн муу үзүүлэлт гэж мэдэгдсэн байна.

Өмнөд Солонгосын Нэгдлийн сайд Квон Ён Сэ сүүлийн үед Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ким Жон Уны охин төрийн үйл ажиллагаанд оролцож байгаа тухай мэдээлэх болсон нь хүмүүнлэгийн асуудал гүнзгийрч буй энэ үед эв нэгдэл болоод эрх баригч гэр бүлд үнэнч байдлыг бэхжүүлэх зорилготой байж магадгүй гэж үзэж байна.

Квон парламентад хандан Хойд Солонгосын хүнсний аюулгүй байдал сайнгүй байгааг батлах хэд хэдэн шинж тэмдэг илэрсэн ч хүмүүс өлсгөлөнгөөр үхэж эхлэх болоогүй гэж хэлжээ.

Түүний хэлснээр Хойд Солонгос НҮБ-ын хүнсний агентлаг болох Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс тусламж хүссэн ч аливаа тусламжийг хянах талаар санал зөрөлдөөнөөс болж яриа хэлэлцээрт ахиц дэвшил гараагүй байна.

Эх сурвалж: Reuters

#Хойд солонгос, #хүнсний хомсдол,