НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Туркийг Швед болон Финландын Атлантын далай дамнасан цэргийн эвсэлд элсэх саналыг батлахыг уриалав.
Анкарад Туркийн Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглутай хэлэлцээр хийснийхээ дараа Столтенберг “Финланд, Шведийн аль алиныг нь соёрхон батлах цаг нь болсон гэдэгт би итгэж байна” гэж мэдэгджээ.
Швед, Финланд улс өнгөрсөн жил Орос Украин руу түрэмгийлсний дараа Атлантын далайг дамнасан цэргийн эвсэлд элсэх хүсэлтээ гаргасан ч Унгар, Турк улсууд өргөдлийг батлахгүй саад болж буй юм.
Анкара Стокгольм дахь засгийн газрыг террорист байгууллагууд, тэр дундаа курдуудын бүлэглэлд хэт зөөлөн хандсан гэж буруутгаад байгаа.
Харин Чавушоглу Столтенбергийн хариуд Турк улс Финланд, Шведийн НАТО-д элсэх хүсэлтийн тухайд бие даан дүгнэлтээ гаргах болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Al Jazeera

#Нато, #турк, #Финланд, #Швед,