Хоёрдугаар сарын 6-нд Туркийн зүүн өмнөд хэсэгт Сиритэй хиллэдэг бүс нутагт болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болон түүний дараах чичирхийллийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна.

Эхний газар хөдлөлт даваа гарагийн өглөөний 04:17 цагт, Кахраманмарас мужийн Пазарчик дүүрэгт бүртгэгдсэн байдаг. 12 цаг хүрэхгүй хугацааны дараа хоёр дахь удаагаа 7.6 магнитудын газар хөдлөлт мөн адил газар болсон. Газар хөдлөлтийн дараа 100 гаруй удаа чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд одоо ч эрсдэл өндөр байгаа тул эвдэрсэн, нурсан барилга руу орохгүй байхыг албаныхан энгийн иргэдэд уриалсаар байна.

Одоогоор амиа алдагсдын тоо Туркт 38,044 орчим байгаа бол Сирид 5,800 хүн нас баржээ. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байна.

Туркийн эрх баригчдын мэдээлснээр газар хөдлөлт баруун Адана хотоос зүүн Диярбакир хүртэл 450 км, хойд талаараа Малатья хотоос өмнөд Хатай хүртэл 300 км бүсэд амьдардаг 10 мужийн 13.5 сая орчим хүнд нөлөөлжээ.

Туркийн гамшгаас хамгаалах агентлагийн мэдээлснээр эрэн хайх, аврах ажиллагаанд Турк болон өөр 95 улсын 110,000 гаруй аврах албаныхан оролцож, трактор, кран, бульдозер, экскаватор зэрэг 5,500 гаруй техник ашиглаж байна.

Нурангид дарагдсан хүмүүсийг долоо хоног ба түүнээс дээш хугацаанд тэсэж чадна гэж мэргэжилтнүүд хэлж байгаа ч цаг агаар хүйтэн байгаа нь аврах ажиллагаанд хүндрэл учруулж, үлдсэн хүмүүсийг эсэх мэнд олох боломж багассаар байна.

Сирийн хувьд 5.3 сая хүн газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон байж магадгүй гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын Сири дэх төлөөлөгч Сиванка Данапала мэдэгджээ.

Эх сурвалж: Al Jazeera

#Газар хөдлөлт, #СИри, #турк,