Баасан гарагт Лондон хотын шүүх Берлин дэх Их Британийн Элчин сайдын яамны хамгаалалтын албанд ажилладаг байсан эрийг Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутай гэж үзэн 13 жилийн хорих ял оноожээ.

Өдгөө 58 настай Дэвид Баллантайн Смит нь 2018-2021 оны хооронд Британийн элчин сайдын яамнаас нууцын зэрэгт багтах мэдээлэл цуглуулсан бөгөөд дараа нь эдгээр мэдээллийг Оросын талд худалдсанаа хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгч Марк Уолл Смитэд хандан “Та эдгээр гэмт хэргийг Орост туслах зорилгоор үйлдсэн гэдэгт би итгэлтэй байна... Тэдэнд туслах таны зорилго Их Британийн эрх ашгийг хохироосон” гэж хэлсэн байна.

Түүний хуулбарласан нууц баримт бичгүүд дунд тус улсын тухайн үеийн Ерөнхий сайд Борис Жонсонд хандан засгийн газрын гишүүдээс нь илгээсэн нууц тайлан байжээ. Мөн Элчин сайдын яамны ажилтнуудын нэр, гэрэл зураг, хувийн мэдээлэл илэрсэн байна.

Смит нь 2020 онд Оросын Элчин сайдын яамны ажилтнуудад хоёр захидал илгээсний нэг нь Орост ажилладаг байсан дипломатчийн тухай байсан бол 2020 оны арваннэгдүгээр сард илгээсэн хоёр дахь захидлыг нь цагдаа нар илрүүлж, улмаар түүний эсрэг мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна.

“Та эдгээр баримт бичгүүдийн алийг нь ч хуулбарлах ёсгүй гэдгийг бүрэн мэдэж байсан бөгөөд эдгээр баримт бичиг нь буруу хүмүүсийн гарт орсноор Их Британийн ашиг сонирхолд хохирол учруулах эсвэл Британийн Элчин сайдын яаманд ажиллаж буй хүмүүст аюул учруулж болзошгүйг мэдэж байсан” гэж шүүгч шүүх хуралдааны үеэр хэлжээ.

Харин прокурор Ник Прайс Смитийн үйлдлийг зөвхөн мөнгөний төлөө, шунахайн сэдэлтэй байгаагүй, Их Британи болон Германыг үзэн яддаг байсан учраас Оросын талд үйлчилсэн гэж мэдэгдсэн байна.

“Хэрэв Смитийг илрүүлж, яллагдагчаар татаагүй байсан бол тэрээр итгэл үнэмшлээ даган илүү их хэмжээний хохирол учруулж болох байсан.”

Эх сурвалж: CNN

#Герман, #Дэвид Баллантайн Смит, #Их Британи, #Тагнуул,