Турк улс хоёроос бусад мужид аврах ажиллагаагаа зогсоосон болохыг тус улсын гамшгаас хамгаалах агентлаг мэдэгдэв.

Кахраманмарас, Хатай мужийн 40 орчим барилгад эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгааг гэж агентлагийн дарга Юнус Сезер мэдэгджээ. Гэсэн хэдий ч нурангиас амьд үлдэгсдийг олно гэсэн итгэл найдвар бага байна.

Хоёрдугаар сарын 6-нд Туркийн зүүн өмнөд болон Сирийн хойд хэсэгт болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн голомт нь Кахраманмараст байсан ба одоогоор 46,000 гаруй хүн амиа алдсан нь батлагдаад байна.

Турк улсад л гэхэд 345,000 орчим орон сууц нурж, олон хүн сураггүй алга болсон тул амь үрэгдэгсдийн цаашид тоо нэмэгдэх төлөвтэй байна. Одоогоор хэчнээн хүн сураггүй болсон талаар Турк, Сирийн аль аль нь мэдээлээгүй.

Энэ үеэр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Туркт айлчилж, 100 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэв.

Тэрээр даваа гарагт хүмүүнлэгийн ажиллагаатай танилцахаар Хатайд очих бөгөөд үүний дараа Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзахаар төлөвлөжээ. Тэд Швед, Финландын НАТО-д элсэх өргөдөл зэрэг асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.

Эх сурвалж: BBC

#онцолсон, #Газар хөдлөлт, #СИри, #турк,