Египетийн эртний олдворын албаныхан Гизагийн Агуу пирамидын гол хаалганы цаана хоёр метр өргөн, есөн метр урт хонгил илрүүлснээ пүрэв гарагт зарлалаа.

Эрдэмтэд “Scan Pyramids” төслийн хүрээнд 2015 оноос эхлэн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий сканнер, дурангийн аппарат ашиглан Дэлхийн долоон гайхамшгаас үлдсэн цорын ганц бүтээлийн доторхыг ажигласан байна.

Барьж дуусаагүй уг хонгил нь гол хаалганы дээрх жинг багасгах зорилгоор, эсвэл хараахан олдоогүй байгаа өөр нэг танхимын дээр баригдсан байх магадлалтай гэж Египетийн Эртний олдворын дээд зөвлөлийн тэргүүн Мостафа Вазири мэдэгджээ.

Гизагийн Агуу пирамидыг МЭӨ 2560 онд Фараон Хуфу буюу Хеопсын үед булш хадгалах цогцолбор хэлбэрээр баригдсан гэж үздэг.

Пирамид нь 146 метрийн өндөртэй бөгөөд 1889 онд Парисын Эйфелийн цамхаг баригдах хүртэл хүн төрөлхтний бүтээсэн хамгийн өндөр барилгад тооцогддог байв.

Эх сурвалж: Reuters

#Гизагийн Агуу пирамид, #Грек,