Хэрэв АНУ Хойд Солонгосын стратегийн зэвсгийн туршилтын эсрэг цэргийн ажиллагаа явуулбал үүнийг “дайн зарлаж буй хэрэг” гэж үзнэ гэдгээ тус улсын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ.
Мөн тэрээр АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтыг буруутгаж байгаагаа илэрхийлсэн байна.
Мягмар гарагт “KCNA”-ийн иш татан мэдээлснээр Ким Ё Жон нь “Номхон далай нь АНУ болон Японы эзэмшилд хамаардаггүй” гэж хэлсэн нь Пхеньян Номхон далайн усанд пуужингийн туршилтаа үргэлжлүүлнэ гэсэн дохио болохыг шинжээчид хэлж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Хойд Солонгос нь Номхон далайг туршилтын талбар болгоно гэсэн заналхийллээ биелүүлбэл энэ нь тусгаар тогтносон, цөмийн зэвсэгтэй тус улсыг шийдэмгий байгааг харуулахаас гадна техникийн дэвшил гаргах боломжийг олгоно гэв.
Мягмар гарагт мөн Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны Гадаад мэдээний албаны дарга тусдаа мэдэгдэл хийж, энэ үеэрээ АНУ-ыг “В-52” бөмбөгдөгч онгоц оролцуулан агаарын сургуулилалт хийснээрээ, бас Өмнөд Солонгостой хээрийн сургуулилалт хийхээр төлөвлөж байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна гэж буруушаажээ.
Хоёр улс ирэх долоо хоногт 10 гаруй өдөр үргэлжлэх “Эрх чөлөөний бамбай” нэртэй цэргийн томоохон сургуулилалтаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#ким ё жон, #пхеньян, #Хойд солонгос,