Европын тагнуулын албаныхан өнгөрсөн жил “Хойд урсгал” хийн хоолойг бөмбөгдсөн хорлон сүйтгэх ажиллагааны ард Украиныг дэмжигч бүлэглэл байсан байж магадгүй гэсэн урьдчилсан мэдээлэл олж авсан тухай Германы “Die Zeit” сонин мэдээлжээ.
Германы мөрдөн байцаагчид хоолойд хийсэн халдлагыг дарвуулт онгоцны ахмад, хоёр шумбагч, хоёр туслах, нэг эмч зэрэг зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг үйлдсэн бөгөөд ингэхдээ украин иргэдийн эзэмшдэг дарвуулт завийг Польшид бүртгэлтэй компаниар дамжуулан хөлсөлсөн гэж үзэж байгааг “Die Zeit” мэдээлсэн байна.
Халдлага үйлдсэн зургаан хүн бүгд хуурамч паспорт ашигласан бөгөөд тэднийг хэн болохыг нь тодорхойлоогүй байгаа аж.
Дарвуулт онгоц есдүгээр сарын 6-нд Германы Росток боомт хотоос хөдөлсөн бол ажиллагаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг өмнө нь хүргэлтийн машинаар боомт руу зөөсөн байсан гэж “Die Zeit” мэдээлэв. Мөрдөн байцаагчид дарвуулт онгоцны нэг ширээн дээрээс тэсрэх бодисын ул мөр олсон байна.
Орос, Герман хоёрыг холбосон байгалийн хийн хоолойд үйлдсэн халдлагыг хэн зохион байгуулж, санхүүжүүлж, удирдсан нь одоо ч тодорхойгүй байгаа аж. Гэхдээ Киевийн засгийн газрыг халдлагыг зохион байгуулахад оролцоогүй гэж таамаглаж байгаа юм байна.
Украины ерөнхийлөгчийн туслах “The Guardian”-д Киевийн засгийн газар “халдлагад оролцоогүй” гэдгийг хэлээд, халдлага нь Украин дахь Оросын хүчинд нөлөө үзүүлээгүй болохыг онцлон тэмдэглэжээ.
“Дайны явцад, Украин болон түүний холбоотнууд дайны талбарт шууд ялалт авчрахгүй зүйлд хөрөнгө зарцуулахгүй нь гарцаагүй. Энэ нь ямар ч утгагүй юм. Гэхдээ анхаарлыг өөр тийш нь хандуулж, өөрийгөө нэг төрлийн хохирогч гэж харагдуулах нь Орост илүү ашигтай” гэж хэлсэн байна.
Германы мөрдөн байцаалт үргэлжилж байгаа бөгөөд эцсийн дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.
Орос улс уг нийтлэлийн хариуд олон улсын бие даасан мөрдөн байцаалт явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд санал хураалт явуулахыг уриалах гэж байгааг НҮБ-д суугаа Оросын орлогч төлөөлөгч мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian

#Герман, #УКраин, #Хийн хоолой, #Хойд урсгал,