Мягмар гарагт Францад Эммануэль Макроны тэтгэврийн насыг 64 болгох төлөвлөгөөг эсэргүүцэж 1.2 сая гаруй хүн жагсжээ.

Үйлдвэрчний эвлэлүүд он гарснаас хойш зургаа дахь удаагаа орон даяар ажил хаялт зарлаж, жагсаал цуглаан зохион байгуулж байгаа энэ юм. Эхний жагсаал нь нэгдүгээр сарын дундуур болж байсан бөгөөд үүнээс хойш эсэргүүцлийн жагсаал өмнөхөөсөө илүү олон хүний анхаарлыг татаж байгааг эрх баригчид болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Өчигдрийн тухайд төмөр замын үйлдвэрчний эвлэлийн холбоод бүх үндэсний галт тэрэг, түүнчлэн “Eurostar” зэрэг олон улсын чиглэлд нөлөөлж болзошгүй томоохон ажил хаялт зарлажээ. Ажил хаялтад хог ачигч нар болон ачааны машины жолооч нар нэгдсэн байна.

Үд дундын үед Францын төмөр замын оператор “SNCF”-ийн ажилчдын 39 орчим хувь нь ажил хаялт зарласан байсан нь нэгдүгээр сарын 19-нд болсон тэтгэврийн өөрчлөлтийг эсэргүүцсэн анхны ажил хаялтаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.

Томоохон хотуудын орон нутгийн автобус, метро, галт тэрэг, агаарын тээврийн компаниудын ажилчид мөн ажил хаялтад нэгдсэнээс болоод мягмар, лхагва гарагт нислэгийн 30 хүртэлх хувь нь цуцлагджээ. Төсвийн салбарын ажилчдын 24 орчим хувь нь ажлаа зогсоож, багш нар нэг өдрийн ажил хаялт зарласны улмаас олон сургууль ажиллаагүй байна.

Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр, эрчим хүчний ажилчид ажил хаялтад оролцжээ. “CGT” үйлдвэрчний эвлэлийн хэлснээр мягмар гарагийн өглөөнөөс эхлэн Франц даяар нефть боловсруулах үйлдвэрүүдээс шатахуун түгээх ажил зогссон бөгөөд эсэргүүцлийн жагсаал үргэлжилбэл шатахууны хомсдол үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тэтгэврийн насыг 62-оос 64 болгож, ажилласан жилийг нэмэгдүүлэх Макроны саналыг Францын сенат хэлэлцэж байгаа ба хэлэлцүүлэг гуравдугаар сард дуусах төлөвтэй байна.

Өнгөрсөн сонгуулиар Макроны нам парламентын олонхыг бүрдүүлж чадаагүй тул түүний санал батлагдах магадлал маш байгаа байгаа юм. Гэсэн ч засгийн газар тэтгэврийн өөрчлөлтийн асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдсэн.

“Le Journal du Dimanche” сонины явуулсан санал асуулгаар францчуудын ердөө 32 хувь нь Макроны тэтгэврийн өөрчлөлтийг дэмжиж байгаа аж. Өөр нэг санал асуулгаар Францын иргэдийн 56 хувь нь ажил хаялтыг дэмжсэн байна.

Эх сурвалж: The Guardian

#Ажил хаялт, #тэтгэврийн шинэчлэл, #Франц, #эсэргүүцлийн жагсаал,