“Оюу толгой” компани 2022 оны үйл ажиллагаагаа тайлагнаж, 2023 онд хийх ажлуудаа танилцууллаа. Энэ үеэр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдертэй ярилцлаа.
- 2022 онд хийсэн ажлынхаа тайлангаар ярилцлагаа эхлэх үү?
Эхлээд “Оюу толгой” компани 2022 онд аюулгүй байдлын ажиллагааны маш өндөр үзүүлэлттэй ажилласан гэдгээ онцлон дурдах нь таатай байна. Үүний зэрэгцээ бид байгаль орчин, аюулгүй ажиллагаа, нийгэм засаглалын чиглэлээр маш амжилттай ажилласан. Үүнд Ханбогд сумыг хөгжүүлэхэд чиглэсэн “Ханбогд сумын хөгжлийн хурдасгуур сан”-г байгуулсан. Ингэснээр бид Ханбогд сумыг хөгжүүлэх тогтвортой үндсийг улам бүр батжууллаа. Өнгөрсөн оныг бид бүхэн маш эрч хүчтэйгээр эхлүүлсэн. 2022 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компанийн удирдлагууд гүний уурхайн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан билээ.
Энэ бол “Оюу толгой” компанийн олон мянган ажилчдын хүчин зүтгэл болоод хамтран ажиллагч байгууллагууд, хувь нийлүүлэгч талуудын харилцан үр ашигтай хамтран ажиллаж байгаагийн нэг том илрэл болсон гэж онцолмоор байна.
- Үүний зэрэгцээ “Рио Тинто” компани “Туркойс Хилл” компанийг эзэмших эрхийг авсан. Энэ ямар Оюу толгойн хувьд ямар ашигтай вэ?
- Өнгөрсөн онд Рио Тинто компани “Туркойс Хилл” компанийг бүрэн эзэмших болсноор Рио Ринто компанийн олон арван жилийн туршлага, үйл ажиллагааны нэгтгэлийг үр ашигтай зохион байгуулж, “Оюу толгой” компанид тэрхүү туршлагыг хэрэгжүүлэх боломж улам бүр бэхэжсэн үйл явдал боллоо. Үүний зэрэгцээ “Оюу толгой” компани үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөө болон санхүүгийн төлөвлөгөөнүүдээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадсаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Хэдийгээр олон улсын зах зээлийн нөхцөл байдал амаргүй, инфляцын өсөлттэй, зардлууд өссөн, мөн ханган нийлүүлэлтийн сүлжээ хүндрэлтэй тулгарч байсан ч манай хамт олон ажиллагсад, гэрээт болон туслан гүйцэтгэгч компаниудын хамтын оролцоотойгоор бид бүхэн өмнөө тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлсэн. Энэ бүх ажлыг амжилттай биелүүлэхэд хүчин зүтгэсэн “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, оролцогч талууд, нийт хамт олондоо талархал илэрхийлье.
- 2023 онд хийж хэрэгжүүлэх ажлууд юу вэ?
-“Оюу толгой” компанийн 2023 оны тэргүүлэх зорилтууд нь бидний хувьд энэ он онцлог түүхэн жил болно. Өнөөдрөөс гүний уурхайн олборлолтоо эхлүүлэх түүхэн цаг мөчид тулж ирээд байна. Энэ нь зөвхөн Оюу толгойн хувьд ч биш Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал болно гэдэгт бид бүгд сэтгэл хангалуун байгаа. Гүйцэтгэх захирал болон удирдлагын багийн хувьд энэ жил дөрвөн томоохон ажил хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, тэргүүлэх зорилт ажилчдынхаа аюулгүй байдлыг хангах. Энэ жил аюулгүй ажиллагааны шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, ажилчдадаа хийх хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх болно. Үүн дотроо “Урам зоригийн манлайлал” буюу удирдах ажилтнууд дотроо явуулж буй хөтөлбөрөө үргэлжлүүлнэ.
Мөн техникийн ур чадвараа хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Мөн хамт олон дотроо “Өдөр бүр хүндэтгэе” аянаа улам өргөжүүлэн, эрчимтэй хэрэгжүүлэхээр болсон. Дараагийн анхаарах зүйл үйл ажиллагааныхаа гүйцэтгэлийг улам бүр төгөлдөршүүлэх шаардлагатай байгаа. Гүний уурхайн олборлолт энэ жил эхлэх учраас гүний олборлолтоо тогтмол нэмэгдүүлэхийг зорин ажиллана. Ингэхдээ аюулгүй ажиллагааг хянаж ажиллах нь томоохон зорилт тавиад байгаа юм.
- Үүнийгээ биелүүлэхийн тулд ямар ажлууд хийх вэ?
- Үүнтэй холбоотойгоор агааржуулалтын амнуудын бүтээн байгуулалтыг урагшлуулах, мөн материал зөөвөрлөх туузан дамжуургын системийн ажлыг эрчимжүүлэхийг зорих болно. Дэлхийд томоохонд тооцогдох гүний уурхайн олборлолтыг хийх учраас аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавин ажиллана. Үүний зэрэгцээ санхүүгийн сахилга батыг сайжруулах, үр ашгийг улам бүр нэмэгдүүлнэ. Ингэснээрээ нийт оролцогч талуудын өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой. Дараагийн ажиллах чиглэл түншлэл хамтын ажиллагаа. Нийт хамтран ажиллаж байгаа байгууллагуудынхаа хамтын ажиллагааны үр өгөөжийг улам бүр бэхжүүлэн ажиллахыг зорьж байна. Тэр дотроо орон нутгийн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх ажлаа идэвхжүүлнэ.
- Орон нутгийг дэмжих чиглэлээр өөр ямар ажлууд хийх вэ?
- “Ханбогд сумын хөгжлийн хурдасгуур сан”-гийн ажлыг өргөжүүлнэ. Мөн усны чиглэлээр хийх ажлууд чамгүй их байна. “Оюу толгой” компанийн хувьд маш хурдтай өсөж хөгжиж байгаа. Тиймээс үргэлж урагш харж, тэмүүлж ажиллана. Гүний уурхайн олборлолт эхэлж байгаатай холбоотойгоор үйл ажиллагааны багийг нэгтгэх нь чухал. Мөн компанийнхаа стратегийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
АЖИЛТАН БҮР ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ, АВААР ОСОЛГҮЙ ГЭРТЭЭ ХАРИХ НЬ НЭН ТЭРГҮҮНИЙ ЗОРИЛТ
Төгсгөлд нь, нийт хамтран ажиллагч талууд, тэр дундаа Монгол Улсын Засгийн газар, “Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл, манай үндсэн болон гэрээт ажилчид, нийт гэрээт компаниудынхаа дэмжлэг туслалцаатайгаар 2022 онд гаргасан амжилтаа 2023 онд улам бүр бататган, илүү ихийг хийж бүтээхээр зорин ажиллаж байна. Тэр дундаа Оюу толгойг дэлхийд тэргүүлэх зэс алтны уурхай болгох замдаа эргэлт буцалтгүй орсон энэ цаг үед түүхэн үйл явдалд гар бие оролцон ажиллаж байна. Бид зөвхөн хамгийн том уурхай байхыг зорихгүй. Үүнээс гадна нийгэмдээ хамгийн том хөрөнгө оруулалттай, олон нийтэд, нийгэмд, хүмүүст эерэг нөлөө үзүүлдэг уурхай болохыг зорьж, өсөж хөгжиж, төлөвшиж ажиллахыг зорьж байна.

#онцолсон, #Дэйрдрэ Лингенфэлдер, #Дэйрдрэ Лингенфэлдер: “Оюу толгой” компанийн гүний уурхайн олборлолт эхлэх түүхэн цаг хугацаа тулаад байна, #Оюу толгой,