Малайзын жүжигчин Мишель Ёо нь “Everything Everywhere All at Once” киноны дүрээрээ энэ жилийн Оскарын наадмаас “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагналыг хүртэж түүхийг бүтээлээ.
Тэрээр энэ шагналыг хүртсэн анхны Ази гаралтай эмэгтэй, энэ төрөлд нэр дэвшсэн хоёр дахь Ази гаралтай жүжигчин болж зөвхөн эх орондоо бус, бүх Ази даяар хүмүүсийн талархлыг хүлээж байна.
Мишель Ёо шагналаа гардаж аваад “Энэ үдшийг үзээд сууж байгаа над шиг харагддаг бяцхан охид, хөвгүүдийн хувьд энэ бол итгэл найдвар, боломжийн гэрэл юм. Энэ бол мөрөөдөл биелдэг гэдгийн нотолгоо юм” хэмээн Ази гаралтай хүмүүст итгэл найдварын гэрлийг асаасан.
Өдгөө 60 настай жүжигчин цааш нь “Бүсгүйчүүд ээ, нас чинь явсан гэж хэлэхийг хэнд ч бүү зөвшөөрөөрэй. Хэзээ ч битгий бууж өг” хэмээн насаар ялгаварлах үзэл (ageism)-ийн эсрэг, ахимаг насны эмэгтэйчүүдэд үгээ зориулсан юм.
Үргэлжлүүлэн “Би үүнийг ээждээ, дэлхийн бүх ээжүүдэд зориулах учиртай. Тэд жинхэнэ супер баатрууд бөгөөд тэдэнгүйгээр бидний хэн нь ч өнөө орой энд байхгүй байсан. Миний ээж одоо 84 настай, би шагналаа түүнд өгнө. Тэр яг одоо намайг Малайзаас манай гэр бүл, найз нөхдийн хамт үзэж байгаа. Би та нарт хайртай, би үүнийг гэртээ аваачих болно” хэмээн хэлсэн байна.
Мишель Ёо нь Жеймс Бонд цувралын “Tomorrow Never Dies” киноны чадварлаг Вай Лин; “Crouching Tiger, Hidden Dragon” киноны дайчин Ю Шу Лиен; “Crazy Rich Asians” киноны хахир хатуу Элеанор Сун Янгийн дүрээр хэдийнээ Холливудад танигдсан нэгэн билээ.
Мэргэжлийнх нь хувьд тоглосон дүрүүдээс нь гадна түүний хувийн амьдралын талаар таны мэдэхгүй байж магадгүй зургаан зүйлийг энд тоймлон хүргэж байна.
1. Буддын шашинтай - Буддын шашинтай гэр бүлд төрсөн жүжигчин бүсгүй одоог хүртэл буддын шашин шүтдэг.
2. Анх балетчин болох төлөвлөгөөтэй байсан - Тулааны урлагийн гайхалтай хөдөлгөөнүүдээрээ алдартай байж болох ч тэрээр балетаар хичээллэдэг байжээ. 15 настайдаа Лондон дахь Хатан хааны бүжгийн академид суралцахаар явсан боловч нуруу нугасны гэмтлээсээ болоод карьераа дуусгасан байна.
3. Тэргүүн мисс болж байсан - Ээж нь 21 настай Мишель Ёог Малайзын миссийн тэмцээнд оролцуулж, тэрээр титмийн эзэн болж байжээ. Дараа нь 1983 оны Дэлхийн мисст эх орноо төлөөлөн өрсөлдсөн байдаг.
4. Албан ёсоор тулааны урлагийн сургалтад хамрагдаж байгаагүй - Тэрээр тулааны урлагийн төгс хөдөлгөөнүүдээрээ алдартай боловч тулааны урлагт суралцаж байгаагүй, зөвхөн кинонд зориулж хөдөлгөөнүүдийг нь тогтоодог байна.
5. Гурван хэлээр чөлөөтэй ярьдаг – Жүжигчин бүсгүй англи, малай, кантон хэлээр чөлөөтэй ярьж чаддаг.
6. Түүний дэлгэцийн анхны бүтээл нь Жэки Чантай хамт тоглосон сурталчилгаа байсан - Нэгэн сурталчилгааны компани Жеки Чантай сурталчилгаанд тоглох жүжигчин хайж байх үед найз нь Малайзын миссийн тэмцээнд түрүүлээд удаагүй байсан Мишель Ёог санал болгож байжээ. Энэ боломжийг хүлээн зөвшөөрснийхөө дараа тэрээр кино компанитай гэрээ байгуулж, жүжигчний салбарт орох анхны алхам нь болсон байна.
Эх сурвалж: L’Officiel

#Мишель Ёо, #оскар, #Холливуд,