-Хэвлэлийн хурал-
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нар мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК болон орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д нүүрс олборлох, тээвэрлэх, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдэд ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй.
Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Эд мөрийн баримтыг илрүүлэх зорилгоор нэгжлэг хийх ажиллагааг 166 объектод, хүний бие, эд зүйл баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 407 удаа, 1,032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааг 25 удаа, байгууллагаа, ААН, иргэнээс 973 удаа баримт гаргуулан авах ажиллагааг явуулсан.
Өнгөрсөн хугацаанд 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан. Үүнд:

#онцолсон, #live, #атг, #Нүүрсний хулгай,