Турк улс тавдугаар 14-нд болох парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Финландын НАТО-д элсэх хүсэлтийг батлахаар төлөвлөж байгааг Туркийн хоёр албаны хүн лхагва гарагт “Reuters” агентлагт мэдээлжээ.
Туркийн парламент Финландын гишүүнчлэлийг дөрөвдүгээр сарын дундуур батлах магадлал өндөр байна гэж албаны хүмүүс хэлсэн байна.
Финландын Ерөнхийлөгч Саули Ниинисто энэ долоо хоногт Туркт айлчилж, тус улсын НАТО-д элсэх хүсэлтийн талаар Ерөнхийлөгч Тайип Эрдогантай хэлэлцэх гэж байгаа тухай Туркийн ерөнхийлөгчийн албанаас мөн өнөөдөр мэдэгджээ.
Финланд нь хөрш Швед улстай хамт өнгөрсөн оны тавдугаар сард батлан хамгаалахын эвсэлд нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргасан юм.
Гэвч Анкара хоёр орны НАТО-д элсэх хүсэлтийг батлахаас татгалзаж, хууль бус Курдын дайчидтай холбоотой олон арван сэжигтнийг Туркийн талд шилжүүлэн өгөх шаардлага тавьж байв.
Эх сурвалж: The Guardian

#Нато, #турк, #Финланд, #Швед,