СОЁЛ УРЛАГ

МУГЖ, дуучин Г.Ариунбаатарыг ОХУ “Гавьяаны төлөө” медалиар шагнажээ

Гэрэл зургийг MPA

Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт, дуучин Г.Ариунбаатарыг ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” медалиар шагнасан байна. Тэрбээр тус улсын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион явуулдаг гала контертод оролцохоор хэдхэн хоногийн өмнө Москва хотноо очсон бөгөөд ийнхүү шагнал хүртжээ.

Г.Ариунбаатар Оросын алдарт “Марийнский” театрын гоцлол дуучнаар ажилладаг бөгөөд Санкт-Петербург хотноо байрлаж, театртаа бэлтгэл сургуулилалтаа эхлүүлсэн байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet