Пүрэв гарагт Польш улс Украинд дөрвөн “МиГ-29” сөнөөгч онгоц илгээнэ гэдгээ амлаж, Украинд сөнөөгч онгоц нийлүүлэх шийдвэр гаргасан НАТО-ийн анхны гишүүн орон болсон байна.
Ерөнхийлөгч Анжей Дуда хуучин Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсаас авч байсан онгоцнуудыг ойрын өдрүүдэд хүлээлгэн өгнө гэж мэдэгдэв.
Үлдсэн онгоцнуудад засвар үйлчилгээ хийсний дараа 4-6 долоо хоногийн дотор илгээх аж.
Польш, Словак зэрэг хуучин коммунист НАТО-ийн холбоотон орнууд 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Орос Украин руу довтолгосноос хойш Киевийг ялангуяа идэвхтэй дэмжсээр ирсэн.
Словак улс мөн “МиГ-29” онгоцнуудыг Украин руу илгээх эсэх талаар хэлэлцэж байгаа ч хараахан шийдвэрт хүрээгүй байна.
НАТО-ийн бусад гишүүд энэ оны эхээр Киевт танк илгээх шийдвэр гаргасан ч сөнөөгч онгоц илгээхээс татгалзсан юм.
Харин Польшийн энэ шийдвэр Их Британи болон АНУ, цаашлаад Германы шийдвэрт нөлөөлөх эсэх нь анхаарлын төвд байна.
Гэсэн ч Цагаан ордон Польшийн сөнөөгч онгоц илгээх шийдвэр нь Ерөнхийлөгч Жо Байденыг “F-16” онгоц илгээх шийдвэр гаргахад түлхэц болохгүй гэж пүрэв гарагт мэдэгджээ.
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дээд албан тушаалтан Жон Кирби “Энэ нь ‘F-16’-тай холбоотой бидний тооцооллыг өөрчлөхгүй” гэсэн байна.
Эх сурвалж: CNN

#МиГ-29, #Польш, #сөнөөгч онгоц, #УКраин,