Кремль 2024 онд болох Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд оролцож буй албаны хүмүүсийг “iPhone” гар утас хэрэглэхээ зогсоохыг шаарджээ.
“Коммерсант” сонинд мэдээлснээр Кремлийн зохион байгуулсан семинар дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко албаны хүмүүсийг дөрөвдүгээр сарын 1-ний дотор утсаа солихыг шаардсан байна.
Тэрээр “IPhone’-ы хувьд бүх зүйл дууссан. Хая, эсвэл хүүхдүүддээ өг. Бүгд гуравдугаар сард багтааж хийгээрэй” гэж хэлснийг уулзалтад оролцогчдын нэг нь “Коммерсант” сонинд мэдээлсэн байна.
Кириенко нь “iPhone” гар утсыг барууны тагнуулын байгууллагуудад өртөх өндөр эрсдэлтэй гэж тайлбарлажээ.
Даваа гарагт уг асуудлын талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос асуухад мэдээллийг батлах боломжгүй гэж хариулсан байна.
Гэхдээ тэрээр “Ухаалаг утсыг албаны зорилгоор ашиглах ёсгүй. Ямар ч ухаалаг утас нь ‘Android’ эсвэл ‘iOS’ үйлдлийн системээс үл хамааран ил тод механизмтай байдаг. Мэдээжийн хэрэг, тэдгээр нь албаны хэрэгцээнд зориулагдаагүй” хэмээн хэлсэн байна.
“Коммерсант”-ын мэдээлснээр Кремль “iPhone”-ыг орлох өөр үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдийг санал болгож магадгүй бөгөөд “iPhone”-ыг ашиглахаа болих тушаал нь зөвхөн Кириенкогийн хариуцдаг дотоодын улс төрийн албан тушаалтнуудад хамааралтай гэжээ.
Владимир Путин нь өөрийгөө ухаалаг утас хэрэглэдэггүй гэж хэлдэг ч Песковын хэлснээр Оросын ерөнхийлөгч үе үе интернэт ашигладаг байна.
Эх сурвалж: Reuters