Мягмар гарагт Уганда улсын парламент ЛГБТИК хүмүүсийн эсрэг хатуу хуулийн төслийг баталжээ.
Уганда зэрэг Африкийн 30 гаруй улсад ижил хүйстнүүдийн харилцааг хуулиар хориглосон байдаг бол шинэ хууль нь лесбиян, гей, бисексуал, трансжендер, күир буюу ЛГБТИК тодорхойлолд хамрагдах хүмүүсийг онилсон анхны хууль болж байна гэж Хүний эрхийн байгууллага мэдэгдэв.
Шинэ хуулиар ижил хүйстний бэлгийн харьцаанд орохыг хориглохоос гадна ижил хүйстний харилцааг сурталчлах, дэмжих, санхүүжүүлэхийг хориглох тухай заасан байна.
Хууль зөрчсөн тохиолдолд ижил хүйстний бэлгийн харьцаанд бүх насаар нь хорих ял, хүндрүүлэх нөхцөлд цаазаар авах ял зэрэг хатуу шийтгэл оногдуулах аж. Хуулийн дагуу 18-аас доош насны хүнтэй ижил хүйстний бэлгийн харьцаанд орох, эсвэл гэмт хэрэг үйлдэгч нь ХДХВ-ийн халдвартай бол хүндрүүлсэн нөхцөлд тооцох гэнэ.
Одоо хуулийн төсөл хүчин төгөлдөр болох эсэх нь Угандын Ерөнхийлөгч Йовери Мусевенигээс хамаарна.
Мусевени уг саналын талаар тайлбар хийгээгүй байгаа ч тэрээр ЛГБТИК хүмүүсийн эрхийг удаан хугацаанд эсэргүүцэж, 2013 онд ЛГБТИК хүмүүсийн эсрэг хуульд гарын үсэг зурж байв. Угандын шүүх дараа нь уг хуулийг процедурын үндэслэлээр хүчингүй болгосон юм.
Эх сурвалж: Reuters