-Хэвлэлийн хурал-
Боловсролын зээлийн сангаас 1997 оноос хойш зээл, тэтгэлэг, буцалтгүй тусламж авсан иргэдийн мэдээллийг өнөөдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зарлав. Энэ хүрээнд,
- Дотоодын тэтгэлэг, буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээл авсан 52698 иргэн,
- Буцалтгүй тусламжид хамрагдсан 154662 иргэн,
- Гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421 суралцагч, магистр докторын 1950 суралцагч,
- Ерөнхий сайдын тэтгэлэгт хамрагдсан 23 иргэн,
- Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт хамрагдсан 244 хүүхдийн мэдээллийг ил болгож байна гэлээ.
Мөн гадаадад суралцаж төгссөн оюутнуудыг 3 ангилж байгаа аж.
- Суралцаад, эх орондоо ирж 5 ба түүнээс дээш жил ажиллан зээлээс чөлөөлөгдсөн 921 иргэн,
- Гэрээний үүргийн хугацаа дуусаагүй буюу одоо ажиллаж байгаа 700 иргэн,
- Гэрээний үүргээ биелүүлээгүй 230 суралцагч байна. 230 иргэний мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Мөн Боловсролын зээлийн сангаас зээл авсан иргэдийн мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд байршуулахаар болжээ.
Иргэдийн мэдээлэлтэй дараах холбоосоор орж танилцана уу.

#онцолсон,
#live,
#Л.Энх-Амгалан,