Тэрбумтан Илон Маскийн эзэмшдэг “Twitter Inc”-ийн эх кодын зарим хэсэг алдагдсан бөгөөд тус компани буруутай этгээдийг олохоор холбогдох байгууллагад хандсан тухай “The New York Times” мэдээлжээ.
“Twitter”-ийн гуравдугаар сарын 24-ний өдөр гаргасан өргөдөлд дурдсанаар “FreeSpeechEnthusiast” нэртэй хэрэглэгч “Twitter”-ийн эх кодын “янз бүрийн хэсгүүдийг” код хуваалцах зориулалттай “Microsoft”-ын эзэмшдэг “Github” платформ дээр байршуулсан байжээ.
“Github” нь кодыг “Twitter”-ийн хүсэлтээр баасан гарагт устгасан байна.
“Twitter” мөн Калифорнийн Хойд дүүргийн дүүргийн шүүхэд “FreeSpeechEnthusiast” хэрэглэгчтэй холбоотой бүх мэдээллийг “Github”-аас гаргуулж аваах хүсэлт гаргасан байна.
Платформын эх кодыг олон нийтэд нээлттэй нийтэлсэн нь зохиогчийн эрхийг зөрчиж буй үйлдэл болохыг “Twitter” компани өргөдөлдөө тэмдэглэжээ.
“Github” дээрх мэдээлэлтэй холбоотойгоор ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Түүнчлэн “Twitter”-ийн эх код олон нийтэд хэр удаан нээлттэй байсан талаар тайлбар хийгээгүй байна.
Эх сурвалж: Reuters