Даваа гарагт Германы “Verdi” үйлдвэрчний эвлэл болон төмөр зам, тээврийн “EVG” эвлэл хамтран улс орон даяар 24 цагийн ажил хаялт зарлажээ. Энэ нь инфляцад нэрвэгдээд байгаа тус улсын хувьд сүүлийн 10-аад жилд тохиолдож буй хамгийн том ажилт хаялт юм.
Германд хамгийн томд тооцогддог Мюнхен болон Франкфуртын нисэх онгоцны буудлын олон мянган нислэг цуцлагдсан бол төмөр замын оператор “Deutsche Bahn” холын зайн төмөр замын үйлчилгээгээ зогсоожээ.
Германы нисэх онгоцны буудлуудын холбоо ажил хаялт 380,000 орчим агаарын тээврийн зорчигчид нөлөөлнө гэж мэдэгдсэн байна.
Украины дайнаас өмнө Оросын байгалийн хийнээс ихээхэн хамааралтай байсан Герман улс нь үнийн өсөлтөд онцгой нэрвэгдэн, сүүлийн саруудад инфляцын түвшин нь евро бүсийн дунджаас давж хоёрдугаар сард 9.3 хувьд хүрсэн байна. Инфляцын нөлөөг даван туулахын тулд үйлдвэрчний эвлэлүүд цалин нэмэхийг шаардаж байгаа юм.
“Verdi” үйлдвэрчний эвлэл нь нийтийн тээвэр, нисэх онгоцны буудал зэрэг салбарт ажилладаг 2.5 сая орчим ажилчид, харин төмөр зам, тээврийн “EVG” эвлэл нь төмөр замын оператор “Deutsche Bahn” болон автобус компаниудын 230,000 орчим ажилчдыг төлөөлж байгаа аж.
“Verdi” цалинг 10.5% буюу сард дор хаяж 500 еврогоор нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол “EVG” нь 12% буюу сард дор хаяж 650 еврогоор нэмэгдүүлэхийг шаардаж байна.
“Deutsche Bahn”-ийн хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт “Автобус, галт тэргээр үйлчлүүлдэг сая сая зорчигчид энэхүү хэтрүүлэгтэй, сүржин ажил хаялтаас болж зовж байна” гэж мэдэгджээ.
Мөн ажил хаялтыг “хэтрүүлэгтэй, үндэслэлгүй, шаардлагагүй” гэж мэдэгдсэн бөгөөд ажил олгогчид тээврийн ажилчдын цалинг нэмэгдүүлбэл зөрүүг нь нөхөхийн тулд тасалбар, татвар нэмэгдүүлэх шаардлагатай болно гэдгийг ням гарагт анхааруулсан байна.
Сүүлийн үед мөн Их Британид тээвэр, эрүүл мэнд, боловсролын салбарын олон зуун мянган ажилчид цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж, ажил хаялтууд зохион байгуулсан билээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Эммануэль Макроны тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал Францад сүүлийн жилүүдэд байгаагүй аймшигт гудамжны хүчирхийллийг өдөөж байна.
Эх сурвалж: Reuters

#Ажил хаялт, #Герман,