Европын холбооны улс орнууд 2035 оноос хойш худалдаалагдах бүх шинэ машинууд утаа ялгаруулдаггүй байхыг баталгаажуулсан хуулийн төслийг баталжээ.
Польш хуулийн эсрэг санал өгсөн бол Итали, Болгар, Румын улс түдгэлзсэн байна.
Герман улс электрон түлшээр ажилладаг автомашиныг хоригоос чөлөөлөхийг уриалсны дараа хэлэлцээр хэдэн долоо хоногоор хойшлоод байсан юм.
Шинэ хууль батлагдсанаар 2035 оноос эхлэн дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашиныг ЕХ-ны нутаг дэвсгэрт худалдаалах боломжгүй болно гэж таамаглаж байсан ч Германы гаргасан санал уламжлалт тээврийн хэрэгсэлтэй хүмүүст таатай мэдээ авчирлаа.
ЕХ электрон түлшээр ажилладаг автомашины борлуулалтыг хэрхэн зохицуулах талаар энэ оны сүүлээр удирдамж гаргаахаар болжээ.
Европын комиссын мэдээлснээр суудлын болон вэн (van) загварын автомашинууд нь ЕХ-ны нийт CO2-ын ялгаруулалтын 12% ба 2.5%-ийг тус тус бүрдүүлдэг байна.
ЕХ-ны шинэ хуулиар 2035 оноос эхлэн худалдаалагдах бүх шинэ автомашинууд CO2 ялгаруулдаггүй байх болох бол 2030 оноос худалдаалагдах автомашинууд 2021 оны түвшинтэй харьцуулахад 55%-иар бага CO2 ялгаруулдаг болох юм.
Гэсэн ч электрон түлшний үйлдвэрлэл хөгжөөгүй, өндөр өртөгтэй бөгөөд өргөнөөр ашиглах боломжгүй хэвээр байгаа нь зарим дипломатчдын хуулийн төслийг эсэргүүцэх шалтгаан болсон байна.
“Porsche”, “Ferrari” цахим түлшийг дэмжигчдийн нэг бөгөөд энэ нь автомашины хүнд жинг бууруулах арга гэж үздэг.
Харин “Volkswagen”, “Mercedes-Benz”, “Ford” зэрэг бусад автомашин үйлдвэрлэгчид нүүрстөрөгчөөс ангижрахын тулд цахилгаан хөдөлгүүрт шилжихээ мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: BBC

#автомашин, #Европын холбоо, #нүүрсхүчлийн хий,