Парист хог ачилтын ажилчид ажил хаялтаа зогсоож, лхагва гарагт ажилдаа эргэн оржээ.
Гуравдугаар сарын 6-аас хойш гурван долоо хоног үргэлжилсэн ажил хаялтын улмаас нийслэлийн гудамжнуудад Эйфелийн цамхагтай тэнцэх 10,000 тонн хог хаягдал хуримтлагдсан байна.
Мөн мягмар гарагт орон даяар болсон тэтгэврийн шинэчлэлийн эсрэг арав дахь удаагийн жагсаалын дараа үүссэн хог хаягдал цэвэрлэгээний багийнхныг хүлээж байв.
Парисын гудамж дагуу үүсээд байсан хур хог нь Эммануэль Марконы тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлэх төлөвлөгөөг эсэргүүцэж буй иргэдийн хөдөлгөөний “бэлгэдэл” болоод байсан юм.
Парисын цагдаагийн газрын дарга ачааны машин, шатаах зуух болон ачилтын ажилтнуудад шаардлага хүргүүлсэн тул хөдөлгөөнийг түр зогсооход хүрсэн гэдгээ “CGT” үйлдвэрчний эвлэл мэдэгджээ. Мөн цалингийн дарамтны улмаас ажил хаялтад оролцох ажилчдын тоо цөөрснийг хүлээн зөвшөөрсөн байна.
Ажил хаялтыг зогсоож, жагсагчдын тоо цөөрч байгаа нь эсэргүүцлийн хөдөлгөөн дуусах тийшээ хандаж байгааг илтгэж байна гэж зарим хүмүүс үзэж байгаа бол “CGT”-ийн удирдагчид хэрэв засгийн газар уг хуулийг хүчингүй болгохгүй бол цаашид илүү хүчирхэг аж үйлдвэрийн арга хэмжээг сэргээж магадгүй гэж мэдэгдээд, “тулаан дуусаагүй” болохыг сануулжээ.
Мягмар гарагт Парист болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр олон арван хүн баривчлагдаж, хүчирхийлэл дэгдэж байсан ч үндэсний хэмжээнд цөөхөн хүн жагсаалд оролцсон байна.
Дотоод хэргийн яамны мэдээлснээр мягмар гарагийн жагсаалд улс даяар 740,000 хүн нэгджээ. Тав хоногийн өмнө Макрон хуулийн төслийг санал хураалтгүйгээр батлах шийдвэр гаргах үед нэг сая гаруй хүн гудамжинд жагссан юм.
Үйлдвэрчний эвлэлийн хувьд хуулийн эсрэг тэмцэл нь дуусаагүй байна. Арван нэг дэх удаагийн эсэргүүцлийн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 6-нд хийхээр төлөвлөжээ.
Үндсэн хуулийн цэц уг маргаантай хуулийн асуудлаар хэлэлцэж байгаа ч Францын засгийн газар хуулийг түдгэлзүүлэхгүй, хойшлуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Харин ажилчдын нөхцөл байдлыг сайжруулах бусад арга хэмжээний талаар ярих боломжтой гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: AP

#Ажил хаялт, #тэтгэврийн шинэчлэл, #Франц, #эсэргүүцлийн жагсаал,