Финланд улсын НАТО-д элсэх ёслол мягмар гарагт Брюссельд байрлах эвслийн төв байранд болох гэж байгааг тус улсын Ерөнхийлөгч Саули Ниинистё мэдэгдэв.
“Финланд улс нь Хойд Атлантын гэрээнд нэгдэн орох баримт бичгээ НАТО-ийн Гадаад хэргийн сайд нарын хурлын өмнө дөрөвдүгээр сарын 4-ний мягмар гарагт Брюссельд АНУ-ын Төрийн департаментад хадгалуулахаар өгнө” гэж ерөнхийлөгч өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Үүний дараа Финланд улсын төрийн далбааг мандуулах ёслол болох аж.
Ниинистё болон НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг нар хоёр талт уулзалт хийж, дараа нь хэвлэлийн бага хурал хийх бөгөөд ёслолын үеэр хоёулаа үг хэлэх төлөвтэй байна.
2022 оны хоёрдугаар сард Орос Украинд довтолсны дараа Финланд, Швед улс НАТО-д элсэх өргөдлөө өгч байв.
Финландын гишүүнчлэлийг эвслийн бүх гишүүн соёрхон баталсан бол Унгар, Туркийн эсэргүүцлийн улмаас Шведийн хүсэлт гацсан хэвээр байна.
Эх сурвалж: CNN