АНУ-ын цагаар даваа гарагт “Twitter”-ийн нүүр хуудас болон хуудас ачаалах үед гарч ирдэг цэнхэр шувууны логог “Dogecoin” криптовалютын логон дээрх шиба ину үүлдрийн нохойгоор сольсныг платформын хэрэглэгчид анзаарсан байна.

Тус компанийн тэргүүн, тэрбумтан Илон Маск уг өөрчлөлтийн талаар өөрийн 133.5 сая дагагчдадаа хуваалцжээ.

https://twitter.com/elonmusk/status/1642962756906418176

Маск “Twitter”-ийн логог өөрчлөх болсон шалтгаанаа тайлбарлаагүй байгаа ч зарим хэрэглэгчид үүнийг дөрөвдүгээр сарын 1-ний буюу Инээдмийн баярын өдөрт зориулсан "хожимдсон хошигнол" гэж таамаглаж байна.

Хэдхэн өдрийн өмнө Маск нь “Dogecoin”-ийн хөрөнгө оруулагчдаас өөрт нь үүсгэсэн 258 тэрбум долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ АНУ-ын шүүхэд гаргасан билээ.

Нэхэмжлэгч нар Маскийг 2019 оноос хойш криптовалют нь ямар ч үнэ цэнгүй гэдгийг мэдэж байсан ч “Dogecoin”-ий арилжаанаас ашиг олох зорилгоор олон нийтэд сурталчилж, зориуд криптовалютын ханшид нөлөөлсөн гэж буруутгаж байгаа аж.

Маск нь олон жилийн өмнөөс “Dogecoin”-ийг сурталчилж эхэлсэн. Тэрээр 2013 онд хошигнол хэлбэрээр бүтээгдсэн токений талаар үе үе жиргэдэг бөгөөд энэ нь токений ханшид тогтворгүй байдал үүсгэж ирсэн.

“CoinMarketCap.com” сайтын мэдээлснээр “Dogecoin” нь одоогоор хамгийн үнэ цэнтэй криптовалютын наймдугаарт бичигдэж байгаа ба зах зээлийн үнэлгээ нь 13 тэрбум долларыг давсан байна.

Харин Маскийн өмгөөлөгчид “Dogecoin”-ий талаарх олон нийтэд хийсэн мэдэгдлүүдийг ”хоргүй бөгөөд ихэвчлэн тэнэг жиргээнүүд” байсан гэж баасан гарагт шүүхэд мэдүүлсэн байна.

Гэсэн ч өнгөрсөн жил Маск “Tesla” компани нь төлбөр тооцоондоо “Dogecoin”-ийг хүлээн зөвшөөрдөг болж байгааг мэдэгдсэний дараа токений ханш өсөж байсан юм.

Даваа гарагт “Twitter”-ийн логог өөрчилснөөр “Dogecoin”-ийн ханш мөн өсөж, 9 центэд хүрсэн нь тус токений хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр өсөлт юм.

Эх сурвалж: The Guardian

#Dogecoin, #Twitter, #илон маск,