Мягмар гарагт Финланд улс албан ёсоор НАТО-ийн гишүүн болсон бөгөөд энэ алхам нь Атлантын далай дамнасан эвслийн Оростой хиллэдэг зурвасыг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн.
Мөн асар их зэвсгийн нөөцтэй Финландыг өөртөө нэгтгэснээр НАТО-ийн цэргийн хүч олон зуун танк, сөнөөгч онгоц, их буугаар нэмэгдсэн байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр Финландын нөөцөд 650 орчим танк байдаг.
Харин Олон улсын стратегийн судалгааны хүрээлэн (IISS) сүүлд гаргасан дүгнэлтдээ тус улсыг 800-аас доошгүй хуягт машинтай, 62 сөнөөгч онгоцыг оролцуулаад нийт 107 байлдааны чадвартай онгоцтой болохыг дурджээ.
Финландыг мөн 700 гаубиц, их буу, 700 миномет, 100 орчим пуужин харвагч зэрэг 1,500 орчим зэвсэг бүхий “Баруун Европын хамгийн хүчирхэг их бууны нөөцтэй” гэж “Reuters” тодорхойлсон байна.
Түүнчлэн тус улс олон арван сургалтын нисэх онгоц, ажиглалтын радар, дор хаяж 650 зенитийн пуужин, тодорхойгүй тооны нисгэгчгүй онгоц, зенитийн их буу, танк, тэнгисийн цэргийн флотод зориулсан олон төрлийн хөлөг онгоц, олон тооны тээврийн хэрэгсэл, бусад техник хэрэгсэлтэй гэж “Reuters”-ийн мэдээнд дурджээ.
Үүний зэрэгцээ, Финланд улс пуужин, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах шинэ систем, нисгэгчгүй онгоц зэргээр зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж байгаа аж.
Финландын үндсэн хуульд зааснаар 18-60 насны иргэн бүр цэргийн алба хаах үүрэгтэй бөгөөд жил бүр 21,000 хүнийг шинээр цэрэг татдаг байна.
Мөн тус улс 280,000 цэрэг бүхий нөөц хүчинтэйгээс гадна дайн байлдааны үед 900,000 орчим хүнийг дайчлах боломжтой болохыг “Reuters” мэдээлжээ.
Эх сурвалж: Insider