Украины агаарын цэргийн дээд командлагч одоо ашиглаж байгаа Зөвлөлтийн үеийн онгоцнуудаас “дөрвөөс, тав дахин” илүү гүйцэтгэлтэй “F-16” сөнөөгч онгоц Украинд нэн шаардлагатай байгааг пүрэв гарагт мэдэгдэв.
Холбоотнууд ЗХУ-ын үеийн “МиГ-29” сөнөөгч онгоц хандивласан нь “чухал алхам” байсан ч эдгээр нь Украины байлдааны талбарт тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй байгааг Агаарын цэргийн хүчний ахмад командлагчдын нэг Сергей Голубцов мэдэгдсэн байна.
Киев Орост эзлэгдсэн газар нутгаа эргүүлэн авахын тулд томоохон сөрөг довтолгоо хийхээр бэлтгэж байгаа энэ үед Польш, Словак зэрэг НАТО-ийн гишүүд саяхнаас Украинд “МиГ-29” сөнөөгч онгоц өгч эхэлсэн.
Гэсэн ч Голубцов Зөвлөлтийн үеийн байлдааны онгоцнуудыг юу ч үгүй байснаас дээр гэж тодорхойлоод, Оросын агаарын цэргийн хүчнийг эсэргүүцэхэд хангалтгүй гэж дүгнэжээ.
“F-16’ бол агаарт бүх төрлийн даалгаврыг гүйцэтгэх чадвартай сөнөөгч онгоц юм. Харамсалтай нь ‘МиГ-29’ бол өнгөрсөн зууных” гэж тэрээр үндэсний телевизээр хэлсэн байна.
Лхагва гарагт Ерөнхийлөгч Володимир Зеленьский Варшавт айлчлах үеэрээ Украинд байлдааны онгоц нийлүүлэх барууны орнуудын “эвсэл”-ийг байгуулахад Польш улсыг тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Варшав нь энэ оны эхээр Украинд “Leopard” танк нийлүүлэх шийдвэр гаргаж, үүгээрээ барууны орнуудыг адилхан шийдвэр гаргахад нөлөөлсөн юм.
Зеленьскийн айлчлалын үеэр Польш улс мөн Украинд өмнөх дөрөв дээрээ нэмээд арван “МиГ-29” онгоц нийлүүлэхээ амлажээ.
“F-16” сөнөөгч онгоцны хувьд, барууны орнууд шийдвэр гаргахаасаа өмнө АНУ-ын шийдвэрийг хүлээж байх магадлалтай.
Харин Вашингтон Украинд “F-16” онгоц нийлүүлэхээс татгалзсаар байгаа бөгөөд АНУ-ын албаны хүмүүс нисгэгч сургах, онгоцыг Украинд хүргэхэд хамгийн багадаа 18 сар шаардагдана гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Reuters

#F-16, #сөнөөгч онгоц, #УКраин,