Илон Маск “Twitter”-ийн Сан Франциско дахь төв оффисын гаднах самбарыг “Titter” болгож өөрчилжээ.
Маск ням гарагт “Манай Сан Франциско төв байрны барилгын эзэн бидэнд хуулийн дагуу ‘Twitter’ гэсэн хаягаа өөрчилж болохгүй, ‘w’ үсгийг хасах боломжгүй гэж хэлсэн тул арын өнгөөр нь будчихлаа. Асуудал шийдэгдсэн!” гэж жиргэсэн байна.
Тэрээр “Twitter”-ийг “Titter” болгохоор хэд хоногийн өмнөөс оролдсон бөгөөд пүрэв гарагт эхлээд доор зурагт үзүүлсэн шиг “w” үсгийг далдалжээ.
Гэсэн ч барилгын эзэн “SRI Nine Market Square LLC” уг өөрчлөлтийг зөвшөөрөөгүй аж. Тус компани шинэ өөрчлөлтийг зөвшөөрөх эсэх талаар “Insider”-ийн асуултад хариу өгөөгүй байна.
Уг санал зөрөлдөөнөөс өмнө буюу нэгдүгээр сард барилгын эзэн “SRI Nine Market Square LLC” нь “Twitter” компанийг арванхоёр болон нэгдүгээр сард оффисын түрээсийн төлбөрийг төлөөгүй шалтгаанаар шүүхэд өгсөн байна. Тус компанийн мэдэгдсэнээр “Twitter”-ийг нэг сарын түрээсийн төлбөр ойролцоогоор 3.4 сая доллар болдог аж.
Маск “Twitter”-ийг худалдаж авснаасаа хойш тус компанийн Сан Франциско дахь төв байранд хэд хэдэн маргаантай өөрчлөлт хийсэн. Нэгдүгээр сард тэрээр “Twitter”-ийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд оффисын гал тогооны хэрэгсэл, “Twitter”-ийн ийн баримал, тавилга, тэр ч байтугай оффисын ургамал гэх мэт олон зуун зүйлийг зарахыг оролдсон байна.
Харин арванхоёрдугаар сард “Twitter”-ийн төв оффис дахь цэвэрлэгээний үйлчилгээг зогсоож, ажилчдадаа ариун цэврийн цаасаа өөрсдөө авчрах шаардлага тавьж байжээ.
Сүүлийн үед Маск “Twitter”-ийн интерфейсээр хүртэл оролдох болсон. Өнгөрсөн долоо хоногт тэрээр “Twitter”-ийн алдарт шувууны логог “Dogecoin” криптовалютын логон дээрх Шиба Ину үүлдрийн нохойгоор сольсон. Энэхүү өөрчлөлтийн дараа “Dogecoin”-ий ханш 20%-иар өссөн юм.
Эх сурвалж: Insider

#Twitter, #илон маск, #Titter,