Пентагоны нууц баримт бичгүүд задарсны улмаас Украин хаврын сөрөг довтолгооныхоо өмнө цэргийн төлөвлөгөөндөө нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрсэн тухай Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн ойрын эх сурвалжаас иш татан даваа гарагт “CNN” мэдээллээ.
Интернэтэд нийтэлсэн баримт бичгүүд дунд цахим дохио ашиглан цуглуулсан тагнуулын мэдээлэл байсан бөгөөд үүнд Зеленьский хоёрдугаар сарын сүүлээр “Оросын Ростов муж дахь Оросын байрлалд нисгэгчгүй онгоц ашиглан цохилт өгөхийг санал болгосон” тухай өгүүлсэн байна.
Украины ерөнхийлөгчийн ойрын эх сурвалж АНУ Зеленьскийг тагнасан гэдэг нь гайхмаар зүйл биш боловч Украины албаны хүмүүс мэдээлэл алдагдсанд маш их бухимдаж байгааг “CNN”-д ярьжээ.
Вашингтон Оросын нутаг дэвсгэрт цохилт өгөхөд ашиглаж магадгүй гэсэн болгоомжлолын үүднээс Украинд алсын тусгалтай пуужингийн систем нийлүүлэхээс татгалзаж ирснийг дээрх тагнуулын мэдээллээр тайлбарлаж болохоор байна. Гэхдээ Украин АНУ-аас нийлүүлсэн зэвсгийг ийм зорилгоор ашиглахгүй гэж амладаг.
Пентагон эдгээр баримт бичгийг жинхэнэ эсэхийг хараахан батлаагүй. Энэ талаар Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подолякаас асуухад Киевийн стратегийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй хэвээр байгаа ч илүү тодорхой тактикийн төлөвлөгөөг өөрчлөх боломж үргэлж нээлттэй байдаг гэж “Reuters” агентлагт хариулжээ.
Тэрээр үргэлжлүүлэн “Стратегийн зорилтууд байдаг, тэдгээрийг өөрчлөх боломжгүй. Гэхдээ байлдааны талбар дахь нөхцөл байдлын үнэлгээ, нөөцийн хангамж, дайсны нөөцийн талаарх тагнуулын мэдээлэл гэх мэт үйл ажиллагааны болон тактикийн хувилбаруудыг байнга сайжруулж байдаг” гэж хэлсэн байна.
Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн нарийн бичгийн дарга Алексей Данилов мөн “Бид өөрсдийн төлөвлөгөөний дагуу ажилладаг... Үүнд ямар ч хамааралгүй хүмүүсийн санал бодлыг бид сонирхохгүй...” гэж “Reuters”-т агентлагт ярьжээ.
Эх сурвалж: The Guardian

#Пентагон, #УКраин, #сөрөг довтолгоо, #нууц барим бичгүүд,