АНУ-ын Батлан хамгаалах яамны тагнуулын нууц баримт бичгүүдийг задруулж, үндэсний аюулгүй байдлын мөрдөн байцаалт явуулахад хүргэсэн этгээдийг цэргийн баазад ажилладаг байсан 20 гаруй насны залуу болохыг “Washington Post” лхагва гарагт мэдээлэв.

Тухайн этгээд “Discord” платформ дээрх групп чатад нууцын зэрэглэлтэй баримтуудыг хуваалцсан бөгөөд буу, цэргийн хэрэгсэл сонирхогч, бурханд итгэдэг, сонирхол нэгтэй 20 орчим насанд хүрсэн эрчүүд болон залуу хөвгүүд тухайн группт байдаг байсныг “Post” сонинд бичжээ.

“Post” уг группийн хоёр гишүүнээс ярилцлага авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн яам энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд энэ нь АНУ-ын төрийн байгууллагад хамаарах нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулсан сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн том хэрэгт тооцогдож байна.

“Post”-ын эх сурвалжийн тодорхойлсноор “Original Gangster” буюу товчоор “OG” гэж өөрийгөө нэрлэсэн этгээд нь 20 орчим насных бөгөөд бүлгийн гишүүд нь түүнийг хүндэлдэг байжээ.

“Тэр эрүүл чийрэг биетэй, хүчтэй. Тэр зэвсэгтэй, бэлтгэгдсэн. Яг л нэг галзуу кинон дээр гардаг шиг” гэж групп чатын 18 нас хүрээгүй нэг гишүүн хэлсэн байна.

АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагууд болон Хууль зүйн яам үндэсний аюулгүй байдал, холбоотон болон бусад улс орон, тэр дундаа Украинтай харилцах харилцаанд учруулсан хохирлыг үнэлэх зорилгоор уг хэргийг шалгаж байна.

Пентагоны баримт бичгүүдийг “Discord”-ын чатад хуваалцсанаас хойш “4Chan”, “Telegram”, “Twitter” болон бусад платформуудаар таржээ.

Эх сурвалж: Reuters

#Пентагон, #нууц баримт бичиг,