Японы эрх баригчид мөрийтэй тоглоомын газар байгуулах маргаантай төлөвлөгөөг баталжээ.

Тус улсын анхны казино цогцолбор 2029 онд баруун Осака хотод нээгдэх гэнэ.

Япон улс казиног хуулиар зөвшөөрдөггүй байсан ч ажлын байр бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2018 онд покер, баккара зэрэг тоглоомуудыг зөвшөөрсөн хуулийг баталсан юм.

Осакагийн 49 га талбай бүхий цогцолборт казиногоос гадна зочид буудал, хурлын өрөө, худалдааны төв, музей зэрэг олон зүйл багтах гэнэ.

Энэхүү төслийн анхны хөрөнгө оруулалт 1.8 тэрбум иен (13.5 тэрбум ам.доллар) байх бөгөөд АНУ-ын казиногийн оператор “MGM” болон Японы “Orix” групп тус тус 40 хувийг нь эзэмших аж.

Үлдсэн 20%-ийг нь “West Japan Rail”, “Kansai Electric Power”, Осака хотод төвтэй “Panasonic” зэрэг орон нутгийн компаниуд эзэмшинэ.

Тус цогцолбор жил бүр 20 сая орчим жуулчдыг татаж, бүс нутагт жилд ойролцоогоор 1 их наяд иенийн эдийн засгийн үр ашиг авчирна гэж албаны хүмүүс таамаглаж байна.

Ерөнхий сайд Фумио Кишида “Бид казиног Японы сэтгэл татам байдлыг дэлхийд сурталчлах аялал жуулчлалын бааз болно гэж найдаж байна” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Уг төслийг анх олон жилийн өмнө санал болгож байсан ч цар тахал болон казиногийн бодлогыг хариуцаж байсан эрх баригч намын хууль тогтоогчтой холбоотой авлигын дуулианы улмаас зогсонги байдалд ороод байсан юм.

Үүнтэй ижил төстэй цогцолбор байгуулах төлөвлөгөөг Нагасаки муж мөн өргөн барьсан байна.

Япон нь мөрийтэй тоглоомын ирээдүйтэй зах зээлд тооцогддог. Энэ нь 126 сая орчим хүн амтай дэлхийн гурав дахь том эдийн засаг бөгөөд Хятад зэрэг Азийн чинээлэг тоглогчидтой ойрхон байрладаг нь том давуу тал болдог байна.

Эх сурвалж: BBC

#Япон, #казино, #Осака,