Суданы асуудал эрхэлсэн НҮБ-ын тусгай төлөөлөгчийн мэдээлснээр гурван өдрийн турш үргэлжилж буй мөргөлдөөний улмаас наад зах нь 185 хүн амиа алдаж, 1,800 орчим хүн шархаджээ.
Суданы арми болон хагас цэрэгжсэн Шуурхай туслах хүчин (RSF) бүлэглэл хүн ам шигүү суурьшсан газруудад танк, их буу болон бусад хүнд зэвсэг ашиглаж байгааг Волкер Пертес хэлэв. Мөн сөнөөгч онгоцнууд болон агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсгийн гал шөнийн цагаар Суданы тэнгэрийг гэрэлтүүлж байна.
НҮБ, АНУ болон бусад орнууд зэвсэгт хүчний командлагч генерал Абдель Фаттах аль-Бурхан болон “RSF”-ийн командлагч, генерал Мохамед Хамдан Дагало нарыг эвлэрэхийг уриалсан. Суданы зэвсэгт хүчнийг дэмждэг Египет, Йемен, “RSF”-тэй нягт харилцаа холбоотой Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улсууд мөн талуудыг галаа зогсохыг уриалжээ.
Түүнчлэн Японд болж буй “Долоогийн бүлгийн” уулзалтад оролцож буй Гадаад хэргийн сайд нар мягмар гарагт хийсэн хамтарсан мэдэгдэлдээ мөргөлдөөнийг буруушаагаад, дайсагналаа нэн даруй зогсоохыг уриалсан байна.
Африкийн холбоо, бүс нутгийн “IGAD” бүлэглэл, Арабын лиг болон байгууллагууд Суданы янз бүрийн түвшний удирдлагууд, ялангуяа хоёр генералтай ярилцаж, гал зогсоохыг оролджээ.
Дипломат хүчин чармайлт үргэлжилсээр байгаа ч тулаан намжих шинж тэмдэг байхгүй байна.
Суданы эмч нарын үйлдвэрчний эвлэл тулалдааны улмаас Хартум болон бусад хотуудын олон эмнэлэгт “их хэмжээний хохирол учирсан” бөгөөд заримыг нь ашиглах боломжгүй болсон талаар анхааруулжээ.
Шархадсан энгийн иргэдийг хүлээн авч буй Хартумын есөн эмнэлгийн зарим нь цус, сэлбэх төхөөрөмж, судсаар тарих шингэн болон бусад амин чухал нөөцгүй болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өмнө нь анхааруулсан.
2021 оны төрийн эргэлтээс хойших хямралыг зогсоох эцсийн хэлэлцээрийн гол нөхцөл болох “RSF”-ийг ердийн армид нэгтгэх асуудлаар аль-Бурхан болон Дагало нар санал зөрөлдсөний улмаас өнгөрсөн амралтын өдрүүдэд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм.
Эх сурвалж: The Guardian, Al Jazeera

#онцолсон, #Судан, #зэвсэгт мөргөлдөөн,