Өчигдөр Суданы Арми болон Шуурхай туслах хүчний (RSF) хагас цэрэгжүүлсэн бүлэглэл нийслэл Хартум хотод хүмүүнлэгийн тусламжид зориулж 24 цагийн турш гал зогсоохоор тохиролцсон ч мөргөлдөөн дөрөв дэх өдрөө үргэлжиллээ.

Хотын төв хэсгийн нисэх онгоцны буудлын ойролцоох, суурьшлын бүсээр хүрээлэгдсэн Суданы армийн штабын эргэн тойронд, Ерөнхийлөгчийн ордны ойролцоо, мөн нийслэлийн баруун болон хойд хэсэгт байрлах “RSF”-ийн хоёр баазын ойролцоо тулалдаан өрнөсөөр байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр өнгөрсөн бямба гарагт эхэлсэн зэвсэгт мөргөлдөөнд 270 гаруй хүн амь үрэгдэж, 2,600 гаруй хүн шархаджээ.

Хартумын нэгэн оршин суугч “Амиа алдагсдын ихэнх нь гэртээ тэнэсэн сум эсвэл пуужинд өртөж нас барсан тул байшин дотроо цонх зэрэг ил газраас зайлсхийх нь зөв” гэж “BBC”-д ярьжээ.

Оршин суугчид хоол хүнс, усны хомсдолд орсон ч гэрээсээ гарах боломжгүй байдалд байна.

Мөргөлдөөний улмаас Хартумын их сургуулийн оюутнууд оюутны хотхоны барилгуудад гурваас илүү хоногоор түгжигджээ. Хоол хүнс авчрахаар гарсан оюутнуудын нэг суманд өртөж нас барсан бөгөөд түүнийг сургуулийн хашаанд оршуулсан байна.

Мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэвлэлийн төлөөлөгч “Суданд нийслэл Хартум болон бусад янз бүрийн газруудад тулаан үргэлжилж байна. Байлдааны байдал бодитоор буурсан шинж тэмдэг байхгүй байна” гэж мэдэгджээ.

Улаан загалмайн нийгэмлэг эрүүл мэндийн систем сүйрлийн ирмэг дээр байгааг анхааруулаад, 24 цагийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болсон ч энгийн иргэдэд тусламж үзүүлэхэд хангалттай биш гэж мэдэгдэв.

Суданы бусад газар, тэр дундаа баруун зүгт орших Дарфурт мөн тулалдаан болж байна.

Зэвсэгт этгээдүүд НҮБ-ын хүмүүнлэгийн ажилчид болон бусад олон улсын байгууллагын ажилчдын гэрт дайран орж, халдлага, бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгааг тус НҮБ-ын тусламжийн байгууллагын тэргүүн анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

#Судан, #зэвсэгт мөргөлдөөн, #Хартум,