Йемений нийслэл Сана хотод болсон үймээн самууны улмаас 78 хүн амиа алдаж, хэд хэдэн хүнд бэртэж гэмтсэн талаар Хути хөдөлгөөний албан ёсны хэвлэлүүд пүрэв гарагийн өглөө мэдээлжээ.
Йемений Ирантай эвссэн Хути хөдөлгөөний гол мэдээллийн хэрэгсэл болох “Al Masirah” телевизийн мэдээлснээр шархадсан хүмүүсийн 13-ынх нь биеийн байдал хүнд байгаа аж.
Ислам шашинтнуудын ариун Рамадан сарын сүүлчийн өдрүүдэд худалдаачид хандив тараах үеэр бөөгнөрөл үүссэн гэж Хути хөдөлгөөний хяналтад байдаг Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ.
Яамны хэвлэлийн төлөөлөгч энэ үйл явдлыг “эмгэнэлтэй” гэж тодорхойлсон байна.
Аврах ажиллагаанд оролцсон хоёр гэрчийн хэлснээр нэг хүнд 5,000 Йемен риал буюу есөн ам.долларын хандивыг авахыг тулд олон зуун хүн сургууль дотор цугларчээ.
Хандивын арга хэмжээг зохион байгуулсан хоёр худалдаачныг саатуулж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар тус улсын Дотоод хэргийн яам мэдээлэлдээ дурдсан байна.
Эх сурвалж: Reuters