Илон Маскийн “Twitter” компани төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийн цэнхэр тэмдгийг устгана гэсэн амлалтаа биелүүлж эхэлжээ.
“Twitter”-ийн цэнхэр тэмдгээр баталгаажсан 300,000 орчим хэрэглэгч байдаг бөгөөд тэдний ихэнх нь сэтгүүлч, тамирчид, алдартнууд байдаг.
Пүрэв гарагт цэнхэр тэмдгээ алдсан алдартай хэрэглэгчдийн тоонд дуучин Бейонсе, Пап лам Францис, Опра Уинфри, Ерөнхийлөгч асан Доналд Трамп нар багтжээ.
Тэрбумтан Маск платформыг худалдаж авсны дараа “Twitter”-ийн хэрэглэгчид сард 8 ам.доллар, байгууллагууд сар бүр 1,000 ам.доллар, нэг гишүүн эсвэл ажилтны бүртгэл бүрт сар бүр 50 ам.доллар нэмж төлснөөр өөрийн баталгаажуулах тэмдгээ хадгалж үлдэх шаардлагатай болсон.
Гэсэн ч сагсан бөмбөгийн од Леброн Жэймсээс эхлээд зохиолч Стивен Кинг, “Star Trek”-ийн Уильям Шатнер зэрэг олон алдартай хэрэглэгчид цэнхэр тэмдэгний төлөө мөнгө төлөхөөс татгалзаж байгаагаа илэрхийлээд байгаа.
Харин Маск Кинг, Шатнер, Жеймс зэрэг хэд хэдэн хүний төлбөрийг хувиасаа төлөхөөр болсноо мэдэгджээ.
Пүрэв гарагт цэнхэр тэмдгээ алдсан нь зөвхөн алдартнууд болон сэтгүүлчид байсангүй. Дэлхий даяарх төрийн олон байгууллага, ашгийн бус байгууллага, олон нийтийн үйлчилгээний бүртгэлүүд баталгаажуулах тэмдгээ алдсан байна.
Ингэснээр жинхэнэ, найдвартай эх сурвалжаас үнэн зөв, сүүлийн үеийн мэдээлэл авах боломжийг олгодог платформын үндсэн статус үгүй болж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдэв.
“Twitter” нь 14 жилийн өмнөөс цэнхэр тэмдэглэгээг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд алдартнуудыг тэднийг даган дуурайгчдаас хамгаалахын зэрэгцээ хуурамч бүртгэлүүдээс гарч буй ташаа мэдээллийг таслан зогсоох нь гол шалтгаануудын нэг байсан юм.
Эх сурвалж: AP

#Twitter, #илон маск, #цэнхэр тэмдэг,