Суданы нийслэл Хартум хотод ширүүн тулаан үргэлжилсээр байгаа тул хэд хэдэн улс дипломат ажилтнууд болон иргэдээ нүүлгэн шилжүүлжээ.

Ням гарагт АНУ, Их Британи дипломат ажилтнуудаа тус улсаас гаргаснаа зарлав.

АНУ-ын эрх баригчид ням гарагийн өглөө гурван “Chinook” нисдэг тэргээр 100 хүрэхгүй дипломат ажилтнуудаа тээвэрлэжээ. Хартум дахь АНУ-ын элчин сайдын яам одоо хаагдсан бөгөөд хамгийн сүүлд албан ёсны “Twitter” хуудсаараа АНУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд аюултай хэвээр байгааг анхааруулсан байна.

Их Британийн засгийн газар өөрсдийн дипломат ажилтнууд болон тэдний гэр бүлийн хүмүүсийг яаралтай тус улсаас агаараар гаргажээ. Гадаад хэргийн сайд Жеймс Слеверли Суданд үлдсэн Британийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж “хязгаарлагдмал” байгааг мэдэгдэв.

Франц, Герман, Итали зэрэг улсууд ням гарагаас эхлэн нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Францын иргэд болон бусад хүмүүсийг тээвэрлэж явсан онгоц Жибутид ирснийг ням гарагт баталжээ.

Цөөн тооны Нидерландын иргэд Францын онгоцоор Хартумаас гарсан бөгөөд Нидерланд ням гарагийн шөнө илүү олон иргэдийг агаараар зөөхөөр төлөвлөсөн байна.

Германы хувьд 101 зорчигчтой нэг онгоц Суданаас Йордан руу ниссэн бол дахин хоёр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Итали, Испанийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилж байгаа бол бямба гарагт Канад, Персийн булангийн орнууд, түүнчлэн Египет, Пакистан зэрэг улсын 150 гаруй иргэнийг далайгаар Саудын Арабын Жидда боомт руу нүүлгэн шилжүүлжээ.

Суданы арми болон хагас цэрэгжүүлсэн Шуурай туслах хүчний хооронд олон өдөр үргэлжилж буй мөргөлдөөний улмаас тус улсад интернэтийн холболт бараг бүрэн тасарсан ба энэ нь Хартум болон бусад хотуудад түгжигдсэн хүмүүст үзүүлэх тусламжийг зохицуулахад саад учруулж болзошгүй гэж үзэж байна.

Нийслэл Хартум хүчтэй бөмбөгдөлтөд өртөж, олон зуун хүн амь үрэгдэж, олон мянган хүн шархаджээ. Зургаан сая орчим хүн амтай Хартум хотод гацсан Африк, Ази, Ойрх Дорнодоос ирсэн гадаадын оюутнууд тусламж хүссээр байна.

Хартумаас гадна Дарфурын баруун бүс нутаг мөн тулалдаанд маш их нэрвэгджээ.

Мөргөлдөөний бүсэд буун дуу, бөмбөгдөлт тасрахгүй байгаагаас хүн амын дийлэнх нь цахилгаан, хоол хүнс, усгүй болоод байна.

ДЭМБ-ын мэдээлснээр тулалдаанд 400 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн шархаджээ. Хотын ихэнх эмнэлгүүд мөргөлдөөний улмаас хаагдсан тул амиа алдагсдын тоо илүү өндөр байж магадгүй гэж үзэж байна.

НҮБ-аас 20,000 орчим хүн голдуу эмэгтэйчүүд, хүүхдүүд Суданаас дүрвэн Дарфурын хилийн цаана орших Чад руу дүрвэсэн тухай мөн мэдэгдэв.

Эх сурвалж: BBC

#Судан, #зэвсэгт мөргөлдөөн,