“Их долоо”-ийн бүлэг Орос руу хийх экспортод бүхэлд нь хориг тавивал НҮБ-ын зуучлалаар байгуулсан Украины үр тарианы экспортын хэлэлцээр дуусгавар болно гэж Оросын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведев анхааруулав.
“Их долоо”-ийн орнууд Орос руу хийх экспортод бараг бүхэлд нь хориг тавих асуудлаар хэлэлцэж байгааг Японы засгийн газрын эх сурвалжаас иш татан “Kyodo” агентлаг өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Харин Орос энэ сарын 18-нд дуусгавар болох үр тарианы хэлэлцээрийг зогсооно гэж удаа дараа заналхийлсээр ирсэн.
Медведев өөрийн “Telegram” сувагтаа “Манай улс руу хийх экспортод бүрэн хориг тавих тухай Долоогийн бүлгийн тэнэгүүдийн сэдсэн санаа нь манай улсаас хийх импортыг харилцан хориглох, тэр дундаа Долоогийн бүлэгт хамгийн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг харилцан хориглох санааг давхар илтгэж байгаагаараа үзэсгэлэнтэй юм. Энэ тохиолдолд үр тарианы хэлэлцээр болон тэдэнд хэрэгтэй бусад олон зүйл дуусах болно” гэж бичжээ.
“Reuters” агентлагийн мэдээлснээр “Их долоо” хориг арга хэмжээнийхээ арга барилыг өөрчилж, Орос руу экспортлохыг зөвшөөрснөөс бусад бараа бүтээгдэхүүнийг тус улс руу экспортлохыг автоматаар хориглодог болохоор ярилцаж байгаа аж. Одоо мөрдөж буй журмаар хар жагсаалтад ороогүй бараа бүтээгдэхүүнийг Орост худалдахыг зөвшөөрдөг.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний холбоотон Медведев нь Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байгаа бөгөөд Украины дайнд зэвсэг үйлдвэрлэх засгийн газрын комиссыг тэргүүлдэг.
Орос, Украин улс өнгөрсөн долдугаар сард дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилгоор Хар тэнгисийн үр тарианы асуудлаар тохиролцоонд хүрч байв. Москва хэлэлцээрийг зөвхөн тавдугаар сарын 18 хүртэл сунгахаар тохиролцсон гэж мэдэгдсэн бол Киев болон НҮБ хэлэлцээрийг энэ хугацаанаас хойш 60 хоног үргэлжилнэ гэж мэдэгдээд байгаа. Мөн хэлэлцээрийг дахин сунгахын тулд тохиролцоонд хүрэхийг эрмэлзэж байна.
Украин бол дэлхийн хамгийн том улаан буудай болон бусад үр тарианы экспортлогчдын нэг юм. Гэвч өнгөрсөн жил эхэлсэн Оросын түрэмгийлэл нь Хар тэнгисийн экспортын сүлжээг тасалдуулж, үр тарианд суурилсан хүнсний бүтээгдэхүүний үнийг дэлхий даяар өсөхөд хүргэсэн.
Эх сурвалж: The Guardian

#Дмитрий Медведев, #Их долоо, #экспортын хориг, #зр тарианы хэлэлцээр,