Украины тал Оросын армийн эсрэг сөрөг довтолгоогоо эхлүүлэхэд бэлэн болсныг Украины Батлан хамгаалахын сайд баасан гарагт мэдэгдэв.
Тэрээр “Бурханы таалал, цаг агаар, командлагчдын шийдвэр гармагц бид эхлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.
Сөрөг довтолгоо хэзээ эхлэхийг тодорхой хэлээгүй ч “Бидний бэлтгэл өндөр хувьтай байна” гэж хэлжээ.
Төлөвлөж буй сөрөг довтолгоо нь 14 сарын өмнө эхэлсэн дайны динамикийг өөрчилнө гэж Киев найдаж байгааг Резников мөн хэлсэн байна.
Энэ долоо хоногт НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Киевийн гадаад холбоотнуудын амласан байлдааны машинуудын 98 хувь нь Украинд хүргэгдсэн болохыг мэдэгдсэн.
Резников Украин барууны дэвшилтэт зэвсгүүдийг хүлээн авсныг мөн дурдаад, зарим тоног төхөөрөмжийн сургалт үргэлжилсээр байгааг мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters

#УКраин, #Олексий Резников, #сөрөг довтолгоо,