Туркийн зэвсэгт хүчин Сири дэх Исламын улс бүлэглэлийн толгойлогч гэгдэж буй этгээдийг устгасан болохыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.
Абу Хуссейн аль-Курайшийг өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх толгойлогч нь нас барсны дараа тус бүлэглэлийн удирдлагыг авсан гэж үздэг.
Эрдоганы хэлснээр Туркийн “MIT” тагнуулын агентлаг Курайшийг удаан хугацааны турш мөрдсөний эцэст бямба гарагт ажиллагаа явуулсан бөгөөд энэ үеэр Исламын улс бүлэглэлийн удирдагчийг “аюулгүй болгосон” байна.
Тэрээр “Бид ямар ч ялгаварлалгүйгээр террористуудын эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэж хэлжээ.
Исламын улс энэ ажиллагааны талаар хараахан тайлбар хийгээгүй байна.
“Reuters” агентлагийн иш татсан Сирийн эх сурвалжийн хэлснээр ажиллагаа Туркийн хилийн ойролцоох Жандарис хотод болсон байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-ын тусгай хүчнийхэн нуугдаж байсан газар руу нь дайрч, бүслэх үед Исламын улс бүлэглэлийн тухайн үеийн удирдагч Абу Ибрахим аль-Хашими аль-Курайши өөрийгөө болон гэр бүлээ дэлбэлж хөнөөсөн юм.
Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден энэ ажиллагааны үр дүнд “дэлхийд заналхийлж байсан томоохон террористыг устгалаа” гэж мэдэгдэж байв.
Харин өнгөрсөн арваннэгдүгээр сард жихадист бүлэглэл удирдагч Абу аль-Хассан аль-Хашеми аль-Курайшийг нас барсныг зарласан. АНУ түүнийг аравдугаар сарын дундуур Сирийн баруун өмнөд хэсэгт болсон Сирийн чөлөөт армийн ажиллагааны үеэр устгасан гэж мэдэгдсэн.
Нэгэн цагт Исламын улс бүлэглэл нь Сирийн зүүн хойд хэсгээс Иракийн хойд нутгийг хамарсан 88,000 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг эзэмшиж, бараг найман сая хүнд харгис хэрцгий ноёрхлоо тогтоож байсан.
Тус бүлэглэлийг 2019 онд сүүлчийн газар нутгаас нь хөөсөн боловч НҮБ байнгын аюул заналхийлэл хэвээр байгааг долдугаар сард анхааруулсан юм.
Одоогоор Сири болон Иракт тус бүлэглэлийн 6,000-10,000 дайчин байдаг гэсэн тооцоо байдаг.
Эх сурвалж: BBC