Украины Агаарын цэргийн хүчин хяналтаа алдсан өөрийн нисгэгчгүй онгоцыг Киевийн төвийн дээгүүр нисэж байхад нь устгасан байна.
Пүрэв гарагийн орой Орос Киевт нисгэгчгүй онгоцоор агаараас довтолсон бөгөөд довтолгоо нь 20 минут орчим үргэлжилжээ. Энэ үед Украины нисгэгчгүй онгоц техникийн доголдлын улмаас хяналтаас гарч, агаарын довтолгооноос хамгаалах хүчин онгоцыг устгахаас өөр аргагүйд хүрсэн байна.
Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак эхлээд онгоцыг дайсны нисгэгчгүй онгоц гэж мэдэгдсэн боловч дараа нь Украины агаарын хүчин өөрийн онгоц болохыг хүлээн зөвшөөрч, "хүсээгүй нөхцөл байдлаас" зайлсхийхийн тулд устгасан болохоо мэдэгдсэн байна.
“Bayraktar TB2” нисгэгчгүй нисэх онгоц Киевийн бүс нутагт 20:00 цагийн орчимд хуваарьт нислэгийн үеэр удирдлагаа алдсан гэж мэдэгдэлд дурджээ.
Цааш нь “Нийслэлийн тэнгэрт нисэгчгүй нисдэг онгоцнууд хяналтгүй байх нь хүсээгүй үр дагаварт хүргэж болзошгүй тул буудах шийдвэр гаргасан” гэв.
Нисгэгчгүй онгоцыг унагах үед хүн бэртэж гэмтээгүй байна.
"Харамсалтай, гэхдээ энэ бол технологи, ийм тохиолдол гардаг. Техникийн доголдол байж магадгүй, шалтгааныг нь тогтоож байна."
Хотын цэргийн захиргааны дарга Сергей Попко хотын төвөөс баруун зүгт орших Соломянский дүүрэгт нисгэгчгүй онгоц унасан барилгад гарсан галыг бүрэн унтраасан гэж мэдэгдэв.
Эх сурвалж: BBC

#Киев, #нисгэгчгүй онгоц, #УКраин,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555