COVID-19

Финландад коронавирусийн шинэ мутац илрэв

Коронавирусийн мутацид орсон шинэ хувилбар Финландад илэрснийг ВВС мэдээлжээ. “Fin-796H” хэмээх энэ мутацид Британи, Өмнөд Африкт илэрсэн төрөлтэй төстэй шинж байгааг судлаачид онцолж байна.

Өнгөрсөн долоо хоногт коронавирусийн халдвар авсан эмэгтэйгээс энэхүү мутац илэрсэн бөгөөд халдварлах чадвар, хүндрэл, вакцинд тэсвэртэй, эсэхийг нь тодруулахаар мэргэжилтнүүд судалж буй.

2020 оны арванхоёрдугаар сараас Их Британи, Өмнөд Африк, Израиль, Бразил, АНУ зэрэг цөөнгүй оронд “SARS-CoV-2” вирусийн мутацууд илрээд байгаа бөгөөд тэдний зарим нь халдварлах чадвар өндөр байна.

Эх сурвалж: lenta

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet