Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймагт өнөөдөр /2022.03.02/ ажиллаж байна. Тэднийг аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзав.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
Х.Нямбаатар сайд “Баянхонгор нь бусад аймагтай харьцуулахад хуулийн салбар нэгжүүдээ маш сайн дэмждэг, бүх нэгжээ өөрийн гэсэн байртай болгож үйл ажиллагаа явуулах нөхцөлийг сайтар бүрдүүлж өгсөн харагддаг. Төрийн архив нь өөрийн барилгатай, тэр нь үйл ажиллагаагаараа улсад тэргүүлдэг зэргээр сайн жишээнүүд танай аймагт олон байна. Архинд донтолтын эсрэг орон нутаг өөрөө санаачлан бодит ажил хэрэг явуулж байгаад салбарын сайдын хувьд ихэд олзуурхаж байгаа юм. Танай энэ төвийг дэмжин урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон” гэснээр дараах асуудлуудыг орон нутагт шийдвэрлэж өгөхөөр болов. Үүнд:
Засаг дарга Д.Мөнхсайхан, Орон нутагт ирж хуулийн байгууллагуудынхаа үйл ажиллагаатай биечлэн танилцаж, чухал шаардлагатай асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсөнд хууль зүйн сайдад талархал илэрхийлээд шинээр байгуулах 100 ортой Наркологийн төвийн үйл ажиллагааг өндөр хэмжээнд үр дүнд хүргэн авч явах болно гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ салбарын нийт удирдлага, алба хаагчидтай уулзалт хийн тэдний санал хүсэлтийг сонсож, Цагдаагийн газар, Эрүүлжүүлэн саатуулах байр, Улсын бүртгэлийн хэлтэс, Төрийн архивын тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний албадын үйл ажиллагаатай тус тус танилцах юм.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам

#Баянхонгор аймаг, #наркологийн төв, #УИХ-ын дарга Г.Занданшатар, #Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, #Хууль зүй дотоод хэргийн яам,