Хоёрдугаар сарын эхээр Хятадын өндөр албан тушаалтнууд Оросын талд хандан Өвлийн олимп дуусахаас өмнө Украйнд довтлохгүй байхыг хүссэн тухай тагнуулын тайлангаас иш татан “New York Times” мэдээлэв.
“New York Times”-ын мэдээлснээр Москвагийн түрэмгийллээс өмнө Хятадын өндөр албан тушаалтнууд Украин руу довтлох Оросын төлөвлөгөөний талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй байсан гэж тагнуулын тайланд дурджээ.
Мөн “Reuters” агентлагийн эх сурвалж Хятад улс хүсэлт тавьсан гэдгийг баталсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
“New York Times”-ын нийтлэлийн хариуд Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю “Холбогдох тайланд дурдагдсан мэдэгдлүүд нь ямар ч үндэслэлгүй таамаг¥ бөгөөд Хятадыг буруутгаж, гутаан доромжлох зорилготой” гэж мэдэгдсэн байна.
“New York Times”-ын нийтлэлд ашигласан тайланг барууны тагнуулын алба цуглуулжээ.
Тус тайлантай танилцсан зарим албан тушаалтнууд Хятадын өндөр албан тушаалтнууд халдлага болох тухай мэдэж байсан ч энэ асуудлыг Хятад улсын удирдагч Ши Жиньпин, Путин нарын түвшинд хэлэлцсэн байх албагүй гэж үзэж байна.
Эх сурвалж: The Guardian