“Бээжин-2022” өвлийн паралимпын наадам өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-нд Улаанбаатарын цагаар 19:30 цагт нээлтээ хийнэ. Наадамд нийт 564 пара тамирчин, мөн наадмын түүхэн дэх хамгийн олон буюу 138 эмэгтэй тамирчин оролцох юм.
10 өдрийн турш 46 орны паралимпын хороо спортын зургаан төрлөөр 78 медалийн төлөөх тэмцээнд оролцоно. Нийт тэмцээний 39 нь эрэгтэй, 35 нь эмэгтэй, дөрөв нь холимог төрөл байна.
Пара уулын цанын төрөлд Шейне Васпи, Орландо Перез нарын тамирчид оролцох болсноор Израил, Пуэрто-Рико улс өвлийн Паралимпын наадамд анх удаа оролцохоор болжээ. Мөн Азербайжан улсын тамирчин Пара гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх бөгөөд тус улс өвлийн паралимпд анх удаа оролцох гэж байна.
Зохион байгуулагч Хятад улс тус наадмын хамгийн том багийг бүрдүүлсэн бөгөөд түүхэндээ анх удаа спортын бүх төрөрд нь өрсөлдөнө. Хоёр дахь том баг нь 65 тамирчинтай АНУ байна. Харин 2026 оны өвлийн паралимпын наадмын зохион байгуулагч Итали улсын 29 пара тамирчин спортын дөрвөн төрөлд өрсөлдөнө.
Өдгөө 66 настай АНУ-ын Пам Вилсон Бээжин-2022 паралимпын хамгийн ахмад тамирчин бөгөөд тэргэнцэртэй кёрлингийн төрөлд анхны гараагаа хийх юм. Харин наадмын хамгийн залуу Пара тамирчнаар Австрийн харааны бэрхшээлтэй 15 настай Пара уулын цанын тамирчин Элина Стари тодорчээ.
Эх сурвалж: Paralympics

#өвлийн Олимп, #Паралимп,