“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийг тэлэх чухал ач холбогдолтой, экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эхлүүлээд байна. Энэ асуудалд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах байр суурьтай байна.

-2010 онд УИХ-аас баталсан төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримт бол тухайн үедээ явж байсан төмөр замын талаарх маргаанд цэг тавьсан. Ингээд есөн жилийн дараа буюу 2019 онд энэ галт тэрэг зогсож байгаа Тавантолгой, Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажил эхлээд өнгөрсөн долоо хоногт зэсийн баяжмалыг туршилтаар тээвэрлэх ажил эхлээд явж байна. Дараагийн ажил нь Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр зам долдугаар сард ашиглалтад орох талаар олон удаа ярьсан.

Бид гурван жилийн өмнө барьж эхэлсэн 416 км төмөр замаа ашиглалтад авах ажил эхэлж байна. Яагаад ийм давчуу зургаан сарын дотор гэж хэлж байна вэ гэхээр бид трансын хувьд нэлээдгүй судалсан. Говийн бүсэд замын хэвгий аятайхан. Төмөр замын трансын хувьд өмнөх төмөр замтай харьцуулахад ажиллагаа багатай. Ханги чиглэл рүүгээ газрын хэвгий учраас цаашид хүнд жинтэй галт тэрэг явахад зардлын хувьд харьцангуй бага байх давуу нөхцөл байна. Бид цар тахлын үед нэг зүйлийг сайн ойлголоо. Хил хаагдаад ирэхээр бид ямар боомтоор, яаж анхаарч, ямар хүчин чадалтай байсан юм бэ гэдгийг эргэж харах цаг болсон. Бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг харсан. Тухайлбал, Замын-Үүд боомтод анхаарал тавиагүй олон жил явсан. Хамгийн сүүлд өнгөрсөн онд Ерөнхий сайд очихдоо ариутгалын амбаар маягтай юмыг бүгд шүүмжиллээ.

Цаашид төмөр замынхаа нэвтрүүлэх чадварыг дээшлүүлье гэвэл өнөөдөр байгаа зургаан зөрлөгийг найм, 10, 12 болгоход өнөөдрийн ярьж байгаа 20 сая гэдэг тоо 30-35 сая хүртэл нэмэгдэх боломжтой. Хоёрдугаарт, Тавантолгойгоос ирээдүйд явах коксжсон нүүрс ганцхан боомтын хараат байгааг нуух аргагүй. Хангийн төмөр зам ашиглалтад орсноор хоёр дахь боомт нээгдэж байна. Магадгүй ОХУ-аас транзит тээвэр энэ замаар явахыг үгүйсгэхгүй. Тийм том ирээдүй энэ Хангийн зам дээр хүлээж байгаа юм. Тиймээс өнөөдрийн төмөр замын бүтээн байгуулалт явж байгаа төслүүд дотроос хамгийн өндөр ашигтай зам байгаа учраас бид хамгийн богино хугацаанд баръя гэж байна. Биднийг ирэхэд компанийн удирдлагууд 200 гаруй км газар дээр 32 аж ахуйн нэгж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн бага нь дөрвөн, дээд тал нь 10 км авсан. Хамгийн ажил ихтэй газар бол доод суурь буюу далангийн ажил. Энэ ажлыг зургадугаар сарын 1-ний дотор дуусгана. Техник, хүчин чадал сайтай байгаад ажил саатахгүй, өдөр уртсаж байгаа үед бололцоотой. Үүний дараа шууд үеэ угсраад явахад зургаан сар буюу энэ оны аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1 гэхэд галт тэрэг зогсож байгаа шиг зам болно гэж танилцуулсан.

#онцолсон, #Зүүнбаян, #Тавантолгой,