Хятадын Гуанши Жуан өөртөө засах оронд 133 зорчигчтой “China Eastern Airlines” компанийн онгоц осолджээ.

Ослын шалтгаан, мөн хүний амь нас хохирсон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд аврах ажиллагаа үргэлжилж байгаа тухай Хятадын төрийн мэдлийн “CGTN” агентлаг мэдээллээ. Мөн ослын улмаас ууланд түймэр гарчээ.

“MU5735” нислэг орон нутгийн цагаар 13:15 цагт хөөрсөн бөгөөд Куньминаас Гуанжоуд хүрэх нислэг байжээ.

Одоогоор “FlightRadar24” зэрэг нислэг ажиглагч байгууллагууд онгоцны байршлыг “үл мэдэгдэх” гэж тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: CGTN, BBC

#шуурхай, #БНХАУ, #Онгоцны осол, #ХЯтад,