Хятадад 132 зорчигч тээвэрлэж явсан “Boeing 737” онгоц осолдсон тухай бид өмнө мэдээлсэн. Тус онгоцны үлдэгдлийг эрэн хайх ажиллагаа мягмар гарагт үргэлжилж байгаа бөгөөд одоог хүртэл амьд хүн олдоогүй тухай “CCTV” мэдээлсэн байна.

“Boeing 737-800” онгоц баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Куньмин хотоос зүүн эргийн дагуух аж үйлдвэрийн төв Гуанжоу руу нисэж байхдаа Гуанши мужийн Ужоу хотын ойролцоо осолдсон ба ослын улмаас НАСА-гийн хиймэл дагуулын зураг дээр харагдахуйц хэмжээний гал гарчээ.

“FlightRadar24.com”-ын мэдээлснээр “China Eastern” компанийн 5735 дугаар нислэг 842 км/цаг-ийн хурдтайгаар 8.8 км-ийн өндөрт нисэж байгаад орон нутгийн цагаар 14:20 цагийн орчимд огцом доош унасан байна. Онгоц унаж эхэлснээс хойш 96 секундийн дараа мэдээлэл дамжуулахаа больжээ.

Онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн зорчиж явсан гэж Хятадын Иргэний нисэхийн газраас мэдээлэв. Мөн нислэг нэг цаг орчим үргэлжилсэн бөгөөд буулт хийж эхлэх цэгтээ ойртсон байжээ.

In this photo taken by mobile phone released by Xinhua News Agency, a piece of wreckage of the China Eastern's flight MU5735 are seen after it crashed on the mountain in Tengxian County, south China's Guangxi Zhuang Autonomous Region on Monday, March 21, 2022. A China Eastern Boeing 737-800 with 132 people on board crashed in a remote mountainous area of southern China on Monday, officials said, setting off a forest fire visible from space in the country's worst air disaster in nearly a decade. (Xinhua via AP)

БНХАУ-ын дарга Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчин чадлаа дайчлахын зэрэгцээ ослыг мөрдөн шалгаж, иргэний агаарын тээврийн аюулгүй байдлыг бүрэн хангахыг даалгасан байна.

Хятадын нислэгийн агентлаг “China Eastern” компанийн бүх “737-800” онгоцнуудыг газардуулах тушаал өгсөн байна. Хятадад 1200 ширхэг “737-800” онгоцыг нислэгт ашигладаг бөгөөд хэрэв Хятадын бусад агаарын тээврийн компаниудын ижил төрлийн онгоцнуудыг зогсоовол энэ нь дотоодын аялалд ихээхэн нөлөөлнө гэж нисэхийн зөвлөх анхааруулав.

“Boeing 737-800” онгоцоор 1998 оноос хойш нислэг үйлдэж байгаа бөгөөд “Boeing” компани энэ загвараас 5100 гаруй ширхгийг худалджээ. Хос хөдөлгүүртэй, нэг эгнээтэй “Boeing 737” онгоц нь богино болон дунд зайн нислэгт зориулагдсан дэлхийн хамгийн алдартай онгоцнуудын нэг юм. Нислэгийн аюулгүй байдлын мэдээллээс үзвэл тус загвартай холбоотой 22 удаагийн томоохон осол бүртгэгдэж, нийт 612 хүний ​​амь нас хохирч байжээ.

https://www.youtube.com/watch?v=YpIYBtEi6iE
Хяналтын камерт бичигдэж үлдсэн дүрс.

Чикагод төвтэй “Boeing” компани Хятадын Иргэний нисэхийн газраас удирдаж буй мөрдөн байцаалтад туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

“Boeing” тус онгоцыг 2015 оны зургадугаар сард нийлүүлсэн бөгөөд зургаан жил гаруй хугацаанд нислэг үйлдээд байжээ. Онгоцыг эзэмшигч “China Eastern Airlines” нь нийт 600 гаруй онгоцтой, үүнээс 109 нь “Boeing 737-800” онгоц байна.

Эх сурвалж: AP

#“Boeing 737” онгоц, #БНХАУ, #Онгоцны осол,