Польш улс Оросын элчин сайдын яамны дансыг террорист үйл ажиллагааг санхүүжүүлэх, мөнгө угаахад ашиглаж болзошгүй гэсэн үндэслэлээр хаасан болохыг пүрэв гарагт Варшавт суугаа Оросын элчин сайд мэдэгдэв.

“Бидний дансыг Сангийн яамны шийдвэрээр, дараа нь Польшийн прокурорын шийдвэрээр хаасан” гэж Элчин сайд Сергей Андреев хэлснийг “ТАСС” агентлаг иш татан мэдээлжээ.

Лхагва гарагт Польшийн Гадаад хэргийн яам Оросын тагнуулын албанд ажилладаг гэж сэжиглэгдэж буй Оросын 45 дипломатчийг хөөж байгаагаа мэдэгдсэн бол Орос үүнийг ор үндэсгүй хэмээн няцаасан байна.

Эх сурвалж: Reuters

#Орос Улс, #ОХУ, #Польш улс,