Нийслэлчүүдэд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг энэ сарын 25- аас эхлэн худалдаанд гаргаж байгааг дуулгасан. Чингэлтэй дүүргийн иргэн н.Мөнгөн энэ амралтын өдөр нөөцийн махны эрэлд гарав. Харамсалтай нь худалдаалах 400 гаруй цэг рүү хүргэлт хийж байгаа гэсэн мэдээ байгаа боловч ЧД-ийн I хороонд байрлах “Шим” хүнсний дэлгүүрт ирээгүй, ирэх даваа гарагаас худалдаж эхэлнэ гэжээ. Тэрбээр хүүгийнхээ амьдардаг Баянзүрх дүүргийн тэндэх дэлгүүрт ирсэн эсэхийг тандаж асуувал мөн л ирээгүй гэсэн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг найзаасаа тодруулахад мөн л гэрийнх нь хорооны дэлгүүрт ирээгүй байна гэв.

Нөөцийн үхрийн ястай мах 8900 төг/кг, хониных 8300 төг/кг, ямааных 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 хүнсний дэлгүүрээр борлуулна гэсэн ч нөөцийн махны эрэл түүний хувьд ийнхүү мухардав. Тэрбээр “Бөмбөгөр” худалдааны төвд очвол мөн нөөцийн мах сурагласан хүмүүс ирсэн байлаа. Гэхдээ бөөний хүнсний захуудаар худалдаалахгүй гэдгийг хэлсэн. Гэхдээ нөөцийн мах сурагласан хүмүүс хорооны дэлгүүрт байхгүй болохоор энд ирсэн гэж байв. Энд нэг кг хонины ястай мах 11.500, үхрийн ястай мах 15 мянган төгрөгийн ханштай байв. Тэрээр 80 орчим мянган төгрөгтэй байсан тул хоёр кг мах авч үлдсэн мөнгөндөө ногоо авах гэтэл Бууцай нэг кг 9635, Юуцай 8525, Цэцэгт байцаа 13181, монгол лууван 3000, төмс 1200, Сонгино 2500 төгрөгийн үнэтэй байсан тул мөнгөндөө тааруулан бага зэрэг ногоо авчээ. Бусад талх, сүү, өндөг, тараг, цөцгий гээд мөнгө нь дуусав. Хавар цагт аль болох амин дэмтэй хоол, хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд тустай. Гэвч энэ хаврын тухайд өргөн хэрэглээний барааны үнэ огцом өссөн нь иргэдэд хүндээр тусч эхэлсэн нь энэ. Цөөн ам бүлтэй айлд 80 мянган төгрөгөөр өмнө жилүүдэд долоо өдрийн хүнсэнд элбэг хүрдэг байсан бол энэ удаад үгүй болжээ. Иргэн Э ярихдаа “Уг нь нарийн ногоо авмаар байдаг. Гэвч үнэтэй болохоор хямдаар нь төмс, луувангаа л авч байна. Өмнө нь нарийн ногоо бусад зүйлээ боломжоороо авчихдаг байсан. Одоо бол цалин нэмэгдээгүй болохоор ямар ч аргагүй байна” гэсэн бол зарим иргэд цанаасаа хил, гаалийн гацалт гээд нэмж ирнэ, дээр нь худалдаачид далимдуулж нэмээд байна, манайх өөрсдөө үйлдвэрлэхгүй болохоор цаанаас ямар үнээр нийлүүлнэ түүгээр л үнэ нь тогтож байгаа биз гэв. Нөгөөтэйгүүр, Эрээн боомтоор орж ирж буй чингэлэг тээврийн үнэ буурахгүй бол нарийн ногооны үнэ цаашдаа өсөх магадлалтай байна гэж худалдаа эрхлэгчид хэлж байна. Мөн нөөцийн махны үнэ өмнөх жилийнхээс үнэтэй худалдаанд гарахаар байгааг иргэд шүүмжилж байв. Нөөцийн мах худалдаалах аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлын зөрүүг нөөцийн махны борлуулалтын татварын цахим төлбөрийн баримтын системд үндэслэн олгоно гэдгийг тодотгож байна. Энэ сарын сүүлийн долоо хоногт нөөцийн мах худалдаанд гарах сургаар зах зээл дэх махны үнэ буурах магадлалтай гэсэн хүлээлт байсан боловч эсрэгээр өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 470 орчим төгрөгөөр, хонины цул махны үнэ 375 төгрөгөөр тус тус өссөн байгааг Нийслэлийн статистекийн газраас мэдээлсэн байна.

Өнгөрөгч долоо хоногийн ажиглалтаар хонины ястай махыг “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 11500 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14800 төгрөгөөр худалдаалж байна. Энэ сарын IV долоо хоногт Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1490-1800 төгрөг, I зэргийнх 1310-1600 төгрөг, II зэргийнх 969-1200 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин”, “Барс” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1500-1800 төгрөг, I зэргийн гурил 1400 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1430-1600 төгрөгийн үнэтэй байна. “Барс” хүнсний захад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1430 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнээр буюу 1600 төгрөгөөр худалдаалж байна. Ямартаа ч энэ долоо хоногийн эхний өдрөөс нөөцийн мах худалдаалж эхлэх нь. Ийнхүү өргөн хэрэглээний барааны гол нэрийн мах, ногоо, гурлын үнэд сураг тавихад ийм мэдээтэй байна. Эдгээр бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс инфляц шууд нөлөөлдөг. Энэ сард инфляц 14.2 хувьтай байна.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 62 (6794)

#онцолсон, #Нөөцийн мах, #Нөөцийн махны эрэлд,