Шри Ланка улс сүүлийн арван жилийн хугацаанд тохиолдож буй хамгийн хүнд эдийн засгийн хямралтай нүүр тулаад байгаа ба үүний улмаас цахилгаан эрчим хүчээ хэмнэх шаардлага үүсэж, гудамжны гэрлүүдээ унтраахад хүржээ.

Арлын 22 сая хүн амтай тус улсын засгийн газар гадаад валютын хомсдлоос болж импортын шатахууны төлбөрөө төлж чадахгүй байгаа бөгөөд өдөрт 13 цаг хүртэл хугацаагаар цахилгаан хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Пүрэв гарагт Эрчим хүчний сайд Павитра Ванниараччи орон даяар гудамжны гэрлүүдийг унтраах даалгавар өгснөө мэдэгджээ.

Тэрээр Энэтхэгээс зээлийн шугамаар авсан 500 сая долларын дизель түлш ирэх бямба гарагт ирэх төлөвтэй байгааг дуулгасан боловч нөхцөл байдал тавдугаар сар хүртэл сайжрахгүй гэдгийг анхааруулав.

Усан цахилгаан станцууд дахь усан сангийн усны түвшин хамгийн доод хэмжээнд хүртэл буурсан бөгөөд халуун, хуурай улиралд цахилгаан эрчим хүчний эрэлт дээд хэмжээнд хүртэл нэмэгдсэн гэж Ванниараччи хэлэв.

Тэрээр “Бидэнд өөр хийж чадах зүйл алга” гэж сэтгүүлчдийн өмнө зогсохдоо хэлжээ.

Орон даяр цахилгаан хязгаарласны улмаас Коломбогийн хөрөнгийн бирж (CSE) арилжааны цагаа богиносгожээ. Үүнээс үүдэн пүрэв гарагт хувьцааны ханш буурч, тэргүүлэгч компаниудын индекс таван хувиас илүү уналт үзүүлсэн байна.

Тохиромжгүй үед татварыг танасан, коронавирусийн нөлөө болон засгийн газрын санхүүгийн сул дорой байдалтай холбоотой сүүлийн хоёр жилд гадаад валютын нөөц 70 хувиар буурснаар тус улсад хямрал гүнзгийрчээ.

Хоёрдугаар сарын байдлаар Шри Ланка улсын нөөцөд 2.31 тэрбум доллар үлдсэн байсан бөгөөд засгийн газар нь Олон улсын валютын сан болон Энэтхэг, Хятад зэрэг бусад орнуудаас тусламж хүсээд байна.

Эх сурвалж: Reuters

#Цахилгаан, #Эдийн засгийн хямрал,